
Дэлхий нийтийн хэмжээнд чихрийн шинжин өвчний улмаас зургаан секунд тутамд нэг хүн нас барж, долоон жирэмсэн эмэгтэйн нэг нь жирэмсний чихрийн шижин өвчнөөр өвдөж байна гэсэн тоо байдаг аж. Өвчлөл нас баралтын шалтгааны 60-80 хувийг чихрийн шижин өвчин эзэлж байдаг байна.
Манай улсад энэ өвчний талаар дэлгэрэнгүй бүртгэл мэдээллийн судалгаа хараахан хийгдээгүй байгаа учраас бид эмчилгээ авах боломжгүй болсон хойно нь илрүүлж, үр дүн муутай байдаг байна. Чихрийн шижин өвчнөөр дэлхийн хэмжээнд нийт 400 гаруй сая хүн, Монгол Улсын хэмжээнд 120 мянга орчим хүн өвдсөн байх магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд бүртгэлтэй, хяналтанд байдаг 30,000 орчим өвчтөн байдаг байна. Мөн Монгол Улсын хувьд чихрийн шижин өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо сүүлийн 11 жилд зургаа дахин, нас барсан хүний тоо дөрөв дахин өсжээ.
Чихрийн шижин өвчөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол зөв хооллолт гэдгийг мэргэжлтнүүд хэлж байна.
Б.Сансар
olloo.mn