Н.Оюундарь: Хохирогчийн өмгөөллийн зардлыг төр хариуцна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд хүчирхийлэлд өртөгсдөд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна аюулгүй байдлын, хүүхэд хамгааллын, нийгмийн хамгааллын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр зааж өгсөн аж.

Мөн орон нутаг бүрт хүчирхийлэлд өртөгсдийг байршуулах түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ байгуулна. Гол нь санхүүжилтийг нь шийдэх шаардлагатай тул 2017 оны төсөвт тодотгол хийх үед шаардлагатай төсвийг нь баталж өгөх ёстой болж буй юм байна.

Гэр бүлийн хүчирхийллийг эхний удаа үйлдсэн бол захиргааны хариуцлага хүлээлгэх бол удаа дараа үйлдсэн нөхцөлд гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож, Эрүүгийн хуулиар шийтгүүлнэ.

Одоогийн нөхцөлд гэр бүлийн хүчирхийлэлд үйлдэгсэдтэй холбоотой гомдлын 90 орчим хувь нь мөрдөн байцаалтын шатанд эвлэрсэн гэдэг үндэслэлээр хүчингүй болдог байна. Гэтэл дараа нь дахиад хүчирхийлэл үйлдэгддэг. Иймээс мөрдөн байцаалтын шатанд энэ төрлийн хэрэгтэй холбоотой гомдол эвлэрсэн гэдэг шалтгаанаар хүчингүй болохгүй, хохирол барагдаж, дахин хүчирхийлэл үйлдэхгүй гэдэг нь батлагдсан нөхцөлд шүүхээр хэлэлцэж, шийдэх болжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хохирогчийг харж үзэж, хууль эрхзүйн үнэгүй өмгөөлөл авах зохицуулалт хийж өгсөн үү? Хүний сэтгэл санааны хохирлыг яаж тайлах вэ?

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Хохирогчийн өмгөөллийн зардлыг төр хариуцна. Гэр бүлийн хамааралтай хүнийг зодож гэмтээсэн бол эхний ээлжинд захиргааны хариуцлага хүлээнэ. Удаа дараа давтагдвал шат дараалсан эрүүгийн хариуцлага хүлээнэ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Сүүлийн үед хууль санаачлагчид хууль засдаг боллоо. Дутуу дулимаг зүйл оруулж ирдэг болсон байна. Өнөөдөр гэхэд энэ хуулинд 106 санал асуулга байна. Энэ хууль чинь эхэлж оруулж ирсэн агуулгаасаа танигдахаагүй болж байгаа юм биш биз.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Ял авах эхнэр, нөхрийн тоо нэмэгдэх нь. Гэр бүлийн хүчирхийлэл яагаад гараад байна вэ, гэдэг оношийг нь олох нь чухал. Энэ бол ажилгүйдэл архидалт ядуурлаас үүдэлтэй. 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2018-07-30 06:33:42
    iim muuxai avgai nariig oortei adilxan muuxai xar yumnuud unertex bx daa lololololo
  • Caak 2016-12-15 19:05:02
    Yum bolgoniig tor hariutsana gej tuilshardgaa bolioch. Erguu avgai
  • Иргэн 2016-12-15 12:17:49
    Хүчирхийлэгч нь хүчтэй л байж таарна. Хүчирхийлүүлэгч нь хүчгүй ядарсан амьтан. Хүчний энэ харьцааг ядаж тэнцүүлэх чадвал байрыг нь солих хууль болоосой доо
  • зочин 2016-12-15 05:22:45
    Хүний гэр бүлийн дотоод асуудлийг хуулиар зохицуулна гэдэг та нар шиг авгайчуудын хийдэг ажил мөн ч юм уу биш ч юм уу.Жаахан халамцсан эр эхнэрээ хэт удаан
    202.9.43.152
    Мэдэгдсэн Хариулах