АН-ыг “шавар”-наас татаж гаргах зангарагтай дарга хэрэгтэй байна

2000 онд цөм ялагдсанаасаа хойш өдийг хүртэл МАН-тай эн тэнцүү “үзэж” байсан АН энэ жил далаараа цэвэр тавиулсан. Өнгөрсөн дөрвөн жилд засаг барихдаа муугүй ажиллаж, улс оронд бүтээн байгуулалт өрнүүлж, “нүүрийн нь угаасан” ачтай. Тиймдээ ч өнөө жилийн сонгуулиар ялна гэдэгтээ итгэлтэй байсан байх. Харамсалтай нь ард түмэн арай өөр сонголт хийсэн. Ингэж ялагдсаны шалтгаан нь намын дотоод эв нэгдэл гэж дүгнэх хүмүүс их байгаа. Ерөнхийдөө энэ дүгнэлт байгаа оносон байх.
 
Харин сонгуулийн дараагаас энэ намыг шинэчилнэ гэж амтай болгон ярьсан. Улмаар АН-ынхан сүүлийн үед хуралдаагүй Их хурлаа хийж, дүрмийн шинэчлэлээ ярилаа. Намын даргаа бүх гишүүдийнхээ дундаас сонгохоор болов. Бүр намын даргын сонгуулийн хороогоо байгуулж, 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхэлсэн. Одоогоор намын даргын сонгуульд өрсөлдөх хүмүүсийг бүртгэж байгаа. Энэ сарын 17-ны өдөр даргын сонгуульд өрсөлдөхөөр болсон хүмүүсийн нэр тодрох учиртай.
 
Одоогоор бол чухам хэн хэн өрсөлдөх нь таамаг төдий л байгаа. Гэхдээ намын даргад өрсөлдөнө гэдгээ Л.Гантөмөр, Л.Болд, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимэддорж, П.Цагаан гэх мэт хүмүүс ямар нэг байдлаар илэрхийлсэн. Түүний хажуугаар Я.Санжмятав, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат зэрэг намын лидерүүд, зангарагтай улстөрчид өрсөлдөх болов yу гэж харж байна. Гэхдээ яг эцсийн дүндээ хэн хэн албан ёсоор өрсөлдөхөөр болж, хэдэн хүний дунд марафон өрнөхийг ирэх долоо хоногт бид мэднэ. Сүүлд авсан мэдээгээр Л.Болд, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Ж.Батзандан нар нэрээ албан ёсоор бүртгүүлжээ.
 
Хамгийн гол нь Монголын улс төрийн хамгийн том намын дарга болох хүн нэр хүндтэй, нийгэмд, улс төрд танигдсан. намдаа хүлээн зөвшөөрөгдсөн, зангарагтай нэгэн байх ёстой. За дээрээс нь шаардлагатай тохиолдолд хэдэн төгрөг халааснаасаа гаргачихдаг байх ёстой шүү дээ.
 
Өнөөдөр АН үнэндээ шороотойгоо хутгалдаад, шавар намагтаа шигдчихсэн байгаа. МАН сонгуулиар ялж гарч ирсэн ч одоо болтол дорвитой ажил хийж чадаагүй нь тэдний нэр хүндийг газар дор булагдахаас аварч байгаа. Тэр нь ч орон нутгийн сонгуулиар харагдсан. Түүнээс өөрөөр АН-д гялтайх юм юу байна аа. Харин ч бие биенээ янз бүрээр муулж, хэвлэлээр дайтаж, шалгаж шүүж, баривчилж, хорьж байна. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн хүн л цөөн лидерүүдээ бараадаж, хэсэг бусаг болж яваа. Ийм байхад яаж ард түмэн АН-ыг өнгөтэй өөдтэйгээр ойлгох юм бэ. Ядаж өөрсдөө ярдаг нохой шиг уралдахгүй байж гэмээнэ дараа нь улс орон хөгжүүлнэ. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг үг бий. Тийм болохоор ядаж л дотроо эвтэй байх хэрэгтэй. Эвтэй байж чаддаггүй юмаа гэхэд тийм харагдах ёстой шүү дээ.
 
Тэгвэл намын дарга зангарагтай хүн байж гэмээнэ үүнийг хийж чадах байх. Түүнээс биш туршлага муутай, хүлээн зөвшөөрөгдөөгүй хүн намын дарга болбол өнөө яриад байгаа шинэчлэлээ хийж чадах уу гэдэг нь эргэлзээтэй шүү дээ. Одоо бол намын даргад өрсөлдөх болов уу гэсэн таамагт багтсан болоод мэдэгдсэн хүмүүсийн дунд нийгэмд, улс төрд, намдаа хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай, зангарагтай хүн хэд байгаа билээ. Ядаж л намын даргын сонгуулийг явуулахад шаардагдах мөнгөний 10 хувь буюу 250 сая төгрөгийн асуудал босч ирэхэд л намбагүйтэж, хурал хуй хийж давхиж байгаа хүмүүс шалгуурт тэнцэх үү.
 
Ер нь бол энэ мөнгийг яг ч авна гэж хэлсэн юм уу. Зүгээр л намын даргын сонгууль хийхэд шаардагдах, хөдөө орон нутгаар нэр дэвшигчид өөрсдийгөө сурталчлахад зарцуулагдах мөнгө болох 2.5 тэрбум төгрөгийг л ямар аргаар шийдэх вэ гэдгээ яриад байгаа бололтой. Гэтэл зарим нэг нь баахан дүрэм, журам ярьж давхиад, шударга ёсоор дулдуйдаж, намынхаа нэр хүндийг одооноос унагаж эхэллээ. Энэ бүхнийг болиулах цаг болсон. Тэгэхгүй бол АН-ын дотоод хэрүүл дуусахгүй нь тодорхой.

 
ХЭН АН-ЫГ ӨӨД НЬ ТАТАЖ ЧАДАХ ВЭ

 
Одоо ийм л асуулт нийгэмд байна. Мэдээж АН бол Монгол Улсын иргэдийн 40 гаруй хувийнх нь итгэлийг хулээсэн том хүчин. Тиймдээ ч бүх жирийн гишүүд, дэмжигчид нь энэ намыг шинэчлэгдэж, өөдөлж дэвжээсэй гэж хүсч буй нь тодорхой. Гол нь хэн дарга болж, тэр ажлыг хийж чадах вэ. Хэн олон мянган жирийн гишүүдийн хүсээд байгаа жинхэнэ шинэчлэлийг хийж, фракцийн дайнаас салгаж, өөд нь татаж, намаг балчигаас нь гаргаж чадах бол.
 
Шуудхан хэлэхэд, М.Чимэддорж, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Я.Санжмятав гэх мэт хүмүүсийг намын дарга болоход арай л “түүхий” гэж дүгнэх гээд байна. М.Чимэддорж гэдэг залууг Монголын ард түмэн таних уу. Танихаасаа танихгүй нь их. Ж.Батзандангийн хувьд хангалттай танигдсан, хоёр дахь удаагаа УИХ-д сууж байгаа гишүүн. Гэхдээ хувь зан чанарынхаа хувьд тэр яавч эвдэрсэн намыг эвлүүлээд босгоод ирэх хүн биш. Сайд асан Л.Гантөмөр ч гэсэн улс төрд цөөнгүй алба хашсан нэгэн. Гэхдээ л түүний туршлага, нас, зангараг арай л болоогүй байна. Я.Санжмятав гишүүний хувьд ч гэсэн ялгаагүй. Томчууд өрөөнд нь яваад ороход арай л зангараг дутаад байгаа юм. Нийгэмд ч тэгтлээ хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй гэж дүгнээд байна л даа. Харин С.Эрдэнэ бол Монголын улс төрд цөөнгүй жил хутгалдсан, намын бүхий л шатанд ажиллаж байсан хүн. Нийгмийн даатгалын даргаар ажиллаж, сайн, муугаар хэлүүлсээр өнөөдрийн төвшинд авчирсан. Баянголын АН-ын даргаар ажиллаж байсан. Өнөөдөр ч гэсэн дүүрэгтээ олны итгэлийг хүлээж, зангарагтай улстөрч гэдгээ харуулсаар яваа хүн. Ядаж л шаардлагатай үед халаасаа уудлаад, ганц хурлын зардал гаргачих чадалтай. Намын дарга болоод суучихад болохгүй юмгүй.
 
Гэхдээ АН дотор түүнээс харшилтай хүн цөөнгүй байгаа нь нэг том “чөдөр” болчихоод байна. Л.Болдын хувьд нэр төртэй, зангарагтай, чадвартай улстөрч. Түүнд бүх зүйл бий. Гэхдээ тэр намын дотоод ажилд нэг их оролцоод байдаггүй хүн. “АПУ” тодотголтой Г.Батхүүгийн хувьд юм юмтай л улстөрч. УИХ-д хэд хэдэн удаа суугаад авсан, нийгэм, улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм гэж хэлж болно. Гэхдээ яг намын дарга болоход тэнцэх үү, хагаралдсан гишүүдээ эвлүүлж чадах уу. Цаашлаад намын нэр хүндээ өргөх хэмжээний хүн үү гээд асуулт их байна.
 
Харин П.Цагаан, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат гэсэн улстөрчдийн хувьд нэр хүнд, чадвар чансаа, зангараг, нийгэм, улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа хэн хэнийхээ дор орохооргүй хүмүүс. Н.Алтанхуяг нэг хэсэгтээ намын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Түүний тэргүүлсэн Засгийн газар хамгийн сайн ажилласан. П.Цагаан гуайн хувьд төрийн бүх шатны байгууллагад туршлагатай хүн. Гэхдээ намын хүрээнд бол ажил төрөлд нь нэг их оролцож байгаагүй байх. Яах вэ, сонгуулийн штаб энэ тэр удирдаж байсан. Э.Бат-Үүл даргын хувьд нийслэлийг өнгөрсөн дөрвөн жилд маш сайн удирдаж ажилласан. Харин Д.Эрдэнэбат гишүүний хувьд 2012 оны сонгуулийн өмнө намын генсекээр ажиллаж, сонгуульд АН-ыг ялалт байгуулахад том үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Намын Ерөнхий нарийн бичгийн даргаас авахуулаад УИХ-ын гишүүн, салбарын сайд гээд шат шатанд ажилласан хүн. Энэ дөрвөн хүн л бусдаасаа илүү боломжтой гэж харагдаад байгаа юм. Дээрээс нь одоо УИХ-д сууж байгаа гишүүдээс нэг нь намын дарга болох ёстой гэж үзвэл С.Эрдэнэ, Л.Болд, Д.Эрдэнэбат гурвын хооронд л өрсөлдөөн өрнөх нь.
 
Ер нь бол АН-ыг “шавар”-аас татаж гаргах, өөд нь татах, хагарал хугарлаа арилгах л хүн хэрэгтэй байна.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2016-12-18 14:55:10
    Unendee namiin dargaar songoh hun alga. Ulaan luivarchid. Fuck you gemeer boljee ogidos hur h bn
    202.9.41.138
    Мэдэгдсэн Хариулах
  • zob koment 2016-12-15 15:06:01
    door bichsen setgegdel Buyangiin jagaid hadag bariad och. ene unen
    217.195.162.206
    Мэдэгдсэн Хариулах
  • AN iig yzen yaddag jiriin nehen mongol h 2016-12-15 13:46:52
    AN sonoson. Hend ch hereggyi yee ongorooson utgaggyi yum. neg ye bi ardchilsan chi ardchilsan bish gej mongol hymyysiin ed horongiig bulaaj hulgai hiij tenegtse...
    1.183.44.85
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-12-15 09:04:36
    Солиот Батзандан, Фортуна Батбаяр, бидон Ганбат, алуурчин Эрдэнэ за тэгээд Цагаан толгойт, хүзүүгүй толгой яршиг зүгээр Буянгийн Жагаад хадаг бариад оч доо
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • nasan 2016-12-15 05:09:54
    nam aradtslal gej jvtgeser mvkhlee shidee! hog bol hogin owood haysan zvw! nam hool bolokhgvi!
    1.25.77.28
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-15 02:12:43
    Нам дотроо найз нөхөдтэй хүнийг сонгож болохгүй.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Төвийг сахисан 2016-12-15 02:00:30
    Хэний ч талд ордоггүй, төвийг сахиж, хууль журмаа чанд баримтлах Монголоо гэсэн сэтгэлтэй, гэмт хэрэгт орж байгаагүй жудагтай эр хүн л хэрэгтэй.
    183.81.171.134
    Мэдэгдсэн Хариулах
  • zovhin 2016-12-15 02:00:11
    erdene
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Gishuun 2016-12-15 01:36:39
    Монгол Ардчилал дэлхийн хаана ч байхгүй ардчилал шүү. Аль ч нам хамаагүй НАМ ДАГАВАЛ АМ ТОСДОЖ БАЙНА БАЙХ Ч БОЛНО.
    202.131.242.254
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2016-12-15 10:36:25
      Энэ үнэний ортойг насаараа цаашлаад үр хүүхдээрээ мэдэрч байна даа??? НАМ ДАГАДГҮЙ МАНЬ МЭТИЙН ЗӨРҮҮД НӨХӨДӨД энэ амьдралд зай алга ??? ХОЙД НАСАНДАА ЯАДАГ БОЛ?...
      202.9.43.197
      Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2016-12-15 01:36:14
    Zagaan chadnaa
    49.0.161.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Цагаан 2016-12-15 01:34:51
    П.Цагаанаас өөр АН ийг аваад явчих хий нь гарсан төрийн хар хүн ч бараг л байхгүй дээ! Ердөөсөө Цагааныг дэмжинээ
    49.0.161.107
    Мэдэгдсэн Хариулах
  • пүрэвдорж 2016-12-15 00:53:50
    Зөв бичжээ.
    139.5.216.11
    Мэдэгдсэн Хариулах