ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/,  гараж, чингэлэг, павильон зэрэг зөөврийн байгууламж, авто зам болон явган хүний зам хааж барьсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат, зөөврийн байгууламж  болон бусад төрлийн объект, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сунгасан хашаа зэргийг зохих журам, удирдамжийн дагуу зөрчил арилгах, газар чөлөөлөх арга хэмжээ авч эхлээд байгаа юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1132 ТҮЦ байгаагаас 757 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 572 түргэн үйлчилгээний цэгт зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөх тухай шаардах хуудас өгч, эхний ээлжид зөвшөөрөлгүй 23 ТҮЦ-ийг нүүлгэн, газрыг чөлөөлөөд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • энх 2017-02-22 14:14:04
    зам хааж барьсан хашаа төмөр шон зогсоолын хаалтуудыг авах хэрэгтэй
    202.70.46.220
    Мэдэгдсэн Хариулах
  • хулан 2016-12-15 12:51:23
    Zov.Ялангуя автобусны буудалд байгаа бүх ТҮЦ г буулгах хэрэгтэй. Явган зорчигч зөрж явахад хэцүү боломж алга
    103.57.95.251
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2016-12-15 03:40:35
    Зов. Ганц ТУЦ биш. Зовшооролгуй баригдах гэж бгаа газрын зовшоорлийг цуцлажээ!!!!!!!!!
    66.181.184.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-15 02:02:58
    Замбараагүй баахан ТҮЦ сонгуулийн өмнө тавигдсан АН сонгуулийнхаа мөнгийг хийж баахан авилгалын ТҮЦ-нүүд хотоор дүүргэсэн Энийг цэвэрлэх нь зөв
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-15 01:08:51
    Нүүлгэх нь зөв.Гэхдээ амьдралаа залгуулж байгаа хүмүүст дараагийн амьдралын орлого юу байх вэ гэдгийг төр бодох хэрэгтэй.Микро автобус бас яг адил.
    66.181.189.143
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2016-12-14 15:56:55
    haanaas genet baahan baishin unaad irev gemeer yavah argagui bolchood bn
    103.57.95.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-14 14:48:44
    ЗӨВӨӨ ЯЛАНГУЯА ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЗАРЖ БАЙГАА НЬ МАШ БУРУУ. ХҮҮХДЭД ХОР БОЛОХООР БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД БАЙДАГ. ЭРГЭН ТОЙРОН ШЭЭС, ОРОЙДОО СОГТУУЧУУД ТҮЦ БАРААДНА....
    103.57.93.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-14 13:37:16
    М.Энхболд, Сандуй нарын 60 тэрбумын схем явагдаж бна. Авилгал өгсөн хүнд ТҮЦ үлдээнэ. Бусад нь ачигдана.
    139.5.219.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюун 2016-12-14 13:00:54
    Хуулиа сахиж хотоо цэмцгэр болгох нь зөвөө явган хүний зам дээр худалдаа хийгээд. Иргэд нь 1-р эгнээгээр машмнтай хамт л явдаг газар зөндөө бна ж нь. Сандей худ...
    103.57.94.139
    Мэдэгдсэн Хариулах
  • zow  2016-12-14 10:46:42
    zow zow
    49.0.161.107
    Мэдэгдсэн Хариулах