Шинэ орон сууцны үнэ буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны арваннэгдүгээр сарын үр дүнг танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн арваннэгдүгээр Орон сууцны үнийн ерөнхий индекс 0.8 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар буурсан үр дүн юм. Ерөнхий индексийг оны эхэн үетэй харьцуулахад 4.4 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 15.7 хувьтай гарчээ. Харин оны эхэн үетэй харьцуулахад 2.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.3 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 8.1 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар буурсан, оны эхэн үетэй харьцуулахад 6.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

0.8%

15.7%

-8.1%

Өмнөх сартай харьцуулахад

-0.3%

1.1%

-0.8%

Оны эхэнтэй харьцуулахад

-4.4%

-2.8%

-6.7%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-5.5%

-3.3%

-7.8%


ОСҮИ-ийг тооцоолохдоо тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4938 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-12-14 14:49:58
    Сүүлийн үеийн байрнууд бүр чанаргүй болсондоо. +Хүүхдийн тоглоомын талбай байхгүй
    103.57.93.11
    Мэдэгдсэн Хариулах