С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал  эхэллээ
С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид дөнгөж сая эхэллээ.

Шүүх хуралд шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүнэ.

Хуралд Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор С.Оюун оролцох юм. Харин шүүх хурал эхлэхэд С.Оюун ирээгүй байна.

Хурлыг 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 55 орчим сэтгүүлч сурвалжилж байна.  
 
Б.САНСАР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.