Багануур дүүрэгт нарны цахилгаан станц байгуулна

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Японы “Шарп” корпорацийн Эрчим хүчний шийдэл салбарын ерөнхий менежер Тацуяа Сатотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Багануур дүүрэгт 20 мВ бүхий хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулж, тухайн бүс дэх айл өрхүүдийг эрчим хүчээр хангах аж.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дараа нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Багануур дүүрэгт буюу нүүрсний олборлолтын бүсэд эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр бий болгох үүднээс уг төслийг хэрэгжүүлэх гэж байна. Монгол Улсад сүүлийн 14 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ирсэн учраас “Шарп” корпорацитай хамтарч ажиллахаар сонгосон” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гуравдугаар бүлгийг бүхэлд нь байгаль орчин, ногоон хөгжилд зориулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, ногоон хөгжилд тулгуурласан үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өсөлт бий болгож иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан байдаг гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүүжий 2017-05-19 06:18:46
    Багануурт бэлэн нүүрс байхад нарныхаар яахнэв дээ? Ингээд МАН улс төржөөд байдаг юм. Томоохон ДЦС хэрэгтэй???
    202.179.31.17
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-14 03:16:05
    narnii tsah stants barigdsan hoinoo ashiglaltiin zardal bagatai shuuyund undesleed bnadaa nuhuur
    119.40.97.116
    Мэдэгдсэн Хариулах
  • ххххххххх 2016-12-14 03:15:25
    сэргээгдэх эрчих хүчийг буруу булай аргаар хэрэгжүүлж мөнгө идэж байгаа шүү дээ. сэргээгдэх эрчим хүчээр хэн хаана юу судалаад байна
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • За болиорой 2016-12-14 02:31:27
    За энэ сэргээгдэхийн хууль ЭХ-ний салбарыг татаж унагах нь ээ. Энэ хуулиа өөрчлөөчээ. Дэндлээ. Бод доо. энэ станцаас 240 төгрөгөөр худалдаж авна. Тэгээд зарна. ...
    202.131.239.242
    Мэдэгдсэн Хариулах