“Заан” нэрийн уутанд цагаан будаа, элсэн чихэр савлаж зарж байжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн барааны тэмдэг, сав баглаа боодлыг хуурамчаар худалдаалж байгаа тухай өргөдөл иржээ. Өргөдлийн дагуу ШӨХТГ-аас “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв, “Барс” захуудад хяналт шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтаар “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төвд “Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн сав баглаа боодлыг дуурайлган хийсэн уутыг зарж борлуулж байсан нь тогтоогджээ.

Мөн “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв, “Барс” захад үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны орц, найрлага, хадгалах хугацаа, хэрэглэх арга зэрэг барааны талаар хэрэглэгчид өгөх мэдээлэл байхгүй, хаана ямар улсад, хэзээ үйлдвэрлэгдсэн гарал үүсэл нь тодорхойгүй, шошгожилтын зөрчилтэй “Заан” нэрийн уутанд цагаан будаа, элсэн чихэр, шар будааг 5 кг, 3 кг, 2 кг-аар савлан худалдаалж байгаа зөрчил илэрчээ.

Эдгээр зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг “Нарантуул”, “Дүнжингарав”, “Барс” захуудын удирдлагуудад ШӨХТГ-аас хүргүүлсэн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үйлчлүүлэгч 2016-12-13 11:51:04
    Манай нисэхийн 16-р хороонд байдаг мандал дэлгүүр өөрсдөө уутанд нь савлаал нагаал байдаг ш дээ бас нөат баримт өгөхгүй болохгүй байгаа гээл тэнэг авгай байдаг...
    27.123.214.94
    Мэдэгдсэн Хариулах