ТҮЦ эрхлэгчид нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлэхээр болжээ

Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албан нүүлгэх шийдвэр гарсантай холбогдуулан ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, хотын удирдлагуудад шаардлага хүргүүлэх болсоноо дуулгалаа.  ТҮЦ эрхлэгч иргэд холбогдох байгууллагуудад хамтран ажиллах саналаа хүргүүлсэн ч тодорхой хариу өгөхгүй байгаа учраас ийнхүү шаардлага хүргүүлж байгаа аж.

“Шаардлагад, зөвшөөрөлтэй гэгдэх ТҮЦ-үүдэд ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг тогтоох буюу зөвшөөрлийг ямар журмаар олгож байгааг шалгах, шинээр ТҮЦ эрхлэх зөвшөөрөл авч байгаа иргэдийн материалыг зөвхөн ТҮЦ эрхлэгчдийн холбоогоор дамжуулах, олон жил ТҮЦ эрхэлж байгаа иргэдэд зөвшөөрлийг нь олгох, олон ТҮЦ-тэй иргэдийн зарим зөвшөөрлийг цуцлах, автобусны буудал тус бүр дээр нийслэлийн өнгө төрхөнд тохирохуйц хоёр ТҮЦ байршуулах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм байна. Нэг ТҮЦ эрхлэгчийн цаана нэг өрх айл, олон ажлын байр байдаг учраас энэ асуудлыг шийдвэрлэхэд ТҮЦ эрхэлж байгаа иргэдийн шаардлага, саналыг хүндэтгээч гэж” холбогдох албаныханд санууллаа.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-13 09:23:29
    нэг түцний ард хэдэн хүний амьдрал яригдаж байна шалгалт хийгээд шаардлага хангах зарим нэгийг нь үлдээсэн дээр шүү дээ гүйлга гүйж байгаа биш
    122.201.31.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-13 08:14:43
    ТҮЦ бариад хүмүүст түрээслээд баяжиж байгаа ТҮЦ эрхлэгчдийн холбооны дарга нэртэй Дамба тэргүүтэй хүмүүсийг шалгах ТҮЦ-ийг буулга хэрэггүй
    49.0.184.30
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-12-13 07:59:22
    ТҮЦ хэрэггүй бүгдийг нь буулга, тендер зарлаад өвөл дулаахан зун сэрүүхэн байдаг дотроо ТҮЦ-тэй дотор нь хүмүүс хүлээхээр буудлын байгууламж бариул.
    203.91.112.242
    Мэдэгдсэн Хариулах