Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн тухай хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
 
  • Тогтоолд нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоол)
  • Ой тэмдэглэх тухай
  • Хуулийн төсөл эгүүлэн татах тухай (БНЭУ-ын Экспорт-Импорт банкны  1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээр)
  • Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөх тухай
  • Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн тухай
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
  • Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухайп
  • Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлалын төсөл болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн эдгээр асуудлыг хэлэлцсэний дараа
 
  • Ажлын хэсгийн хуралдааны дүнгийн талаар (Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс)
  • Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын дүнгийн талаар
  • Монгол-Германы Засгийн хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний дүнгийн талаар
  • Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих болон хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний талаар
  • Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар тус тус танилцуулах юм байна.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yoo 2016-12-13 11:01:34
    yoo idej uuj hanaddgvi gahainuudaa yah we zeel awad dundaas ni zawshih ni todorhoisht bvtehgvie
    103.57.93.72
    Мэдэгдсэн Хариулах