Улсын төсөв 357 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
Үндэсний статистикийн хорооноос энэ оны 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцуулсан.

Улсын төсвийн зарлага нь орлогоосоо давсан гэж Үндэсний статистикийн хорооны тооцоо гарсан байна. Тухайлбал, улсын төсвийн тэнцэл 2.7 их наяд хүрч өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд 575.2 тэрбум төгрөгөөр өссөн нь зарлага, орлогоосоо 25.6 пунктээр давсантай холбоотой аж.
 
Хилээр гарах хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн хэмжээ 222.2 сая ам.доллараар өссөн нь экспорт нэмэгдэхэд хүргэжээ.
 
Мөн Улсын төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ долоон их наяд 736.7 тэрбум төгрөг давсаныг нэг жилийн өмнөхтэй харьцуулахад нэг их наяд 604.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Зарлага ингэж өсөхөд урсгал зардал 887.1 тэрбум, хөрөнгийн зардал 266.6 тэрбум, цэвэр зээл 450.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.
 
Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад төсвөөс гарах хөрөнгийн зардал 156.2 тэрбум төгрөгөөр өссөн нь 2016 оны арваннэгдүгээр сард улсын төсөв 357 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахад хүргэсэн аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-12-14 04:02:24
    Halamj, uramshuulal, oron toog bagasgaj baij l hyamralaas garna. Uur zam baihgui
    75.66.200.179
    Мэдэгдсэн Хариулах