Насжилт ихтэй автомашины татварыг нэмэх нь зөв, гэхдээ...

Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрснийг яриад ч хэрэг алга. Сүүлийн хэдэн жил утаатай тэмцэх нэрийдлээр улсаас өч төчнөөн тэрбум төгрөг “салхинд хийсгэсэн” ч үр дүн гараагүй. Харин ч утаа илүү нэмэгдсэн байх. Бүр зарим нэг албан тушаалтан нь утаатай тэмцэхээр авсан мөнгөөрөө бор ходоодоо божийлгож, хөрөнгө мөнгөө хөөрхөн зузаалчихаад л амар тайван сууж байгаа.
 
Гэтэл Улаанбаатарын иргэд бид яаж байна. Утаагаараа амьсгалаад, ирээдүй хойч болсон хүүхдүүд маань ханиад, хатгаандаа дарлуулаад л байж байна. Харин улсаас утааг бууруулах тал дээр ахиц гарахаар, хүнд хэрэгтэй ажил хийсэнгүй.
 
Тэгвэл БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нэг гайгүй үг унагасан. Тэрбээр “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” тайлангийн нээлтийн үеэр “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2016-2017 онд “Цэвэр агаар сан”-г сэргээж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах, нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг баталгаатай болгох, нийтийн тээврийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн хэлсэн.
 
Утааны хэмжээ, хорыг нэмж байгаа нэг нэрмээс нь автомашин. Агаарын бохирдлын багагүй хувийг автомашинаас ялгарч байгаа утаа эзэлдэг. Дээрээс нь олон жилийн насжилттай автомашины утаа гэдэг хамгийн хортой. Ядаж байхад манайд үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болчихсон, насжилт өндөртэй машинууд орж ирдэг. Тиймээс энэ асуудалд дорвитой арга хэмжээ авч, татвар энэ тэрийг нь нэмэх цаг болсон. Алийн болгон бид иргэд юу гэх бол, хүмүүсийн санаа бодол ямархуу байна гэж харж суух юм. Олон нийтэд тустай шийдвэрийг заримдаа төр мэдээд гаргачихдаг байх хэрэгтэй шүү дээ.
 
Өнөөдөр Монголд үйлдвэрлэгдсэнээсээ хойш 20 жил болчихсон микро автобуснууд, машинууд дүүрэн байгаа. Хар утаа хаяад л, хаалга үүд нь салж унах дээрээ тулчихаад давхиад байдаг. Тэр хүний хэрэгцээ шаардлага гэж байгаа нь ойлгомжтой. Тэгэхдээ нийтийн эрх ашиг гэж нэг юм байна даа энэ чинь. Тийм болохоор насжилт өндөртэй машины татварыг нэмэх цаг болсон.
 
Харин нөгөө талдаа насжилт багатай, шинэвтэр машиныхаа гаалийн татвар л бууруулж өгөх хэрэгтэй байх. Тэгэхгүй унаж байгаа машиныг нь насжилт өндөртэй гээд татварыг нь нэмээд байдаг. Өнөө хүн нь машинаа залуужуулах гэхээр үнийг нь дийлэхгүй байвал хэцүү шүү дээ. Тийм болохоор насжилт залуутай машиныхаа гаалийн татварыг бууруулаад, зохицуулахгүй бол хамаагүй дайрвал бас хэцүү. Энэ мэт асуудлыг дарга нар бас бодолцож байгаа байлгүй дээ.
 
Ер нь тэгээд ч манайх шиг машин үйлдвэрлэдэггүй оронд гаднаас оруулж ирж байгаа машины татвар хэт өндөр байвал хэцүү. Тиймдээ ч ченжүүд хүн худалдаж авахыг нь бодоод олон жил болсон, тэндээ ашиглалтаас гарсан машиныг оруулж ирж, зараад байгаа шүү дээ. Түүнээс насжилт залуутай машины гаалын татвар бага, Монголд орж ирээд үнэ нь хямд байвал хэн л хөгшин “унаа” авахыг бодох билээ дээ. Энэ мэт асуудлыг зохицуулаарай даа. Түүнээс биш салбар яамнаас гаргаж байгаа энэ мэт санаачилга маш зөв байна. Одоо бид дорвитой арга хэмжээ авах цаг болсон. Тэгж байж л утаанаас сална.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • утаа 2016-12-14 01:01:52
    худлаа бизнес хийхгээл бхиймаа лаларууд.
    62.75.239.20
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-13 07:28:40
    Heden borchuudig tatvaraar daramtlah n dee Buruu argaar bayjsan unetei mashin unadag humuust tatvariig n nemeh heregtei.
    150.129.142.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-13 06:31:01
    Машин аа аятайхан унаад яваа хүн олон бий. Дарга нар л жийп унах аа больчих доо!
    202.131.227.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуцаа хуц 2016-12-13 05:16:46
    За хуцаад байхаар нүүрс түлдэг айлуудаа эхэлж анхаар..
    217.118.78.110
    Мэдэгдсэн Хариулах
  • о 2016-12-13 05:04:48
    буруу үрүүлтэй машин оруулахаа зогсоох цаг болсон баймаар
    139.5.217.97
    Мэдэгдсэн Хариулах
  • РРР 2016-12-13 02:03:21
    ГЭР ХОРООЛЛЫН 1 АЙЛЫН ГАРГАЖ БУЙ УТАА ХЭДЭН МАШИНЫ УТААТАЙ ТЭНЦЭХ БОЛ ... БОРЧУУЛЫГ ХООЛНООС САЛГААД ЯАХНЬ ВЭ... ХӨДӨӨ СУМЫН ТӨВҮҮДЭД БАЙГАА МАШИН РУУ ЧИГЛЭЭД ...
    202.21.106.133
    Мэдэгдсэн Хариулах
  • hh 2016-12-13 01:45:59
    Nasjilt ihtei mashinii tatvariig nemeh ni zuv.Gehdee ulaanbaatart . Huduu oron nutagt bodlogiin chanartaigaar heden jiliin daraa nemeh ni deer.
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Гаальтай хуйвалдаад байгаа юм биш үү??? 2016-12-13 01:14:32
    10-аас дээш жил ашигласан машины онцгой татвар нь 8,700,000₮ - 18,8500,00₮ байхад оруулж ирээд үүнээс хямдаар худалдаад байна, шалгаач!!
    202.179.24.222
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-13 01:04:36
    нийтийн тээврийг газ болгоно гэдэг маш зөв шүү, гэхдээ яриад байх биш дариу шийдэх хэрэгтэй,
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Zulaa 2016-12-13 00:45:07
    ZARIM YUMAN DEER TOR TOMOR NUUREE XARUULAX XEREGTEI.nASJILT ONDOR MASHIND MASH ONDOR TATVAR TOGTOO.ZALUU MASHINUUDIIG TATVARGUI BOLGO
    59.153.85.81
    Мэдэгдсэн Хариулах