.png)
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар манай улсын импорт буурч, экспорт өссөн дүн гарсан байна. Тодруулбал гадаад худалдааны эргэлт өнгөрсөн сард 7.4 тэрбум ам.доллар хүрсэн аж. Үүнээс экспорт 4.3 тэрбум ам.доллар, импорт 3.1 тэрбум ам.доллар байна.
Импортын хэмжээ нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 415.5 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарлаа. Эрдэс бүтээгдэхүүний хэмжээ 223.3 сая, дизель түлш 128.2 сая, автобензин 79.7 сая ам.доллараар буурсан нь импорт буурахад голлон нөлөөлжээ.
Эсрэгээрээ экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.8 сая ам.доллараар өссөн байна. Хилээр гарах хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн хэмжээ 222.2 сая ам.доллараар өссөн нь экспорт нэмэгдэхэд хүргэснийг статистикчид онцоллоо.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn