Худалдаачид эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөж байна гэв
Эдийн засгийн хямрал нүүрлээд багагүй хугацааг үдлээ. Энэ хооронд иргэдийн аж амьдрал  туйлын хүнд болж байгаа тухай өдөр бүр мэдээлэл цацагдсаар байна. Тэгвэл энэ хямралд хамгийн ихээр өртөж байгаа тухайгаа хувиараа худалдаа, наймаа эрхлэгчид өнөөдөр мэдээллээ.

Тэдний хувьд сүүлийн жилүүдэд орлого нь огцом буурсан бөгөөд өдөртөө нэг ширхэг бараа зарж чадахгүй буух тохиолдол цөөнгүй болсон тухайгаа ярьж байна. Улмаар байр, машины зээлтэй хүмүүс дахин зээл авахаас өөр аргагүйд хүрч, хоногийн зээлдэгчдээс өндөр хүүтэй мөнгө зээлдэг байна. Ингээд нэгэнт наймаа муу тул өнөөх зээлээ төлж чадахгүй, хоногийн хүүнд дарлуулж эхэлдэг байна. Өнөөдөр зах худалдааны төвүүдэд лангуу ажиллуулдаг иргэдийн 80 хувь нь ямар нэгэн зээлтэй гэдэг судалгаа гарчээ.  

Өдрөөс өдөрт  нөхцөл байдал нь улам дордож, амьдрал ахуй нь уруудах болсон  худалдаа эрхлэгчид нэгдэн холбоо байгуулахаар ажиллаж байгаа аж. Тэд  Монголын өнцөг булан бүрт жижиглэн худалдаа эрхлэгч 200 мянган иргэний эрхийг хамгаалахаар ийнхүү нэгдсэн тухайгаа дуулгалаа. Үйл ажиллагаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд энэ хооронд худалдаа эрхлэгчдийн дунд судалгаа хийж үзэхэд 80 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар зээлтэй гэсэн дүн гарчээ. Түүнчлэн тэдгээр зээлтэй иргэдийн 40 хувь нь хугацаа хэтэрсэн зээлтэй аж. Тэдний зээлийн хүү маш өндөр бөгөөд банкнаас авсан зээлийн хүү нь ч өндөр байдаг байна.

Иймд энэ асуудлыг төр засгийн зүгээс сайн хуулиар зохицуулж өгөхийг тэд хүсэж байгаа  аж. Учир нь Монгол улсын төр засаг 20 гаруй жил улсаас юу ч хүсээгүй өөрөө өөртөө ажлын байр бэлдэж ирсэн эдгээр хүмүүсийг харж үзэж байгаагүй. Иймээс эдийн засгийн хүнд нөхцөлд  гал алдаж байгаа эдгээр иргэдийн эрхийг хамгаалахаар хүү багатай урт хугацааны зээл олгож өгөхийг хүсэж байгаагаа хэвлэлийн хурлаар дамжуулан уламжиллаа. 
 
Дашрамд дуулгахад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй зах, худалдааны төвөд ажиллаж байгаа иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний 30  гаруй хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-12-12 16:06:26
    Baraagaa neeh unetei tavina ashigaa baga bolgovol bid avna
    150.129.142.181
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-12 13:58:26
    үнэхээр өнөөдрийн энэ худалдаачдын хэлж байгаа үг бүхэн үнэн шүү дээ. Хоногийн зээлийн хүүний дарамт гэдгийн талаар ойлголттой боллоо
    122.201.24.144
    Мэдэгдсэн Хариулах
  • СОЦ-н үеийнхээр бол 2016-12-12 11:00:40
    Дамын наймаачид шүү дээ,Монголчууд юм хийж бүтээдэг нь биш, хийсэн бүтээсэнийг нь хэд нугалж зардаг дамчид нь баяжчихсан,Зах зээл үүнийг чинь цэгцэлж байгаа юм
    182.160.1.156
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-12 08:47:18
    Naimaachid undaa hyamralaa geed bgam be bidnii karmaag segsreed l bga sh dee urd umnuh shigee sain segserch chadahgui bga um bna da gej bodohoos doo
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах
  • би гайхаж байна 2016-12-12 08:21:05
    хямрал гээд юмны үнэ сүүлийн 2 жилд хэд дахин өссөн байхад яагаад нйамаачид хохирдог юм харин худалдан авагч иргэд маш их хохирч байна 2300 төг 3500 болсон хэт ...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах