Хархорум сүмийн туурийг музей болгоно

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон ХБНГУ-ын Археологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч  Флесс нар Хархорум хотын сүмийн туурийг ил музей болгох хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд 2014 онд “Ил музей” байгуулах зорилгоор талууд эртний нийслэл Хархорум хотын буддын туурийн үлдэгдлийг сэргээн засварлана. Мөн цаашид соёлын өвийг сэргээн засварлах, “Ил музей”-д тавигдахаар сонгогдсон олдворуудыг нөхөн сэргээх болон үзэсгэлэнгийн танхимыг тохижуулахад хамтран ажиллах юм.

Монгол Улсын болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хууль тогтоомжийн дагуу мэргэжилтэн бэлтгэх, солилцох болон харилцан туршлага солилцох асуудлыг ч тусгасан.

Яамны зүгээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын судлаачид болон төсөлд шаардагдах овор ихтэй, зарим нэг буцах магадлалтай материал, тоног төхөөрөмжийн асуудлыг гаалийн татвараас чөлөөлөх тал дээр дэмжлэг үзүүлэх юм. 
Төслийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн дуусгах зорилт  тавьжээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.