Чөлөөтийн бүсгүйчүүд гурван алтан медаль хүртлээ
ОХУ-ын Чувашийн Новочебоксарск хотод М.В.Игнатьевийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа. 

Уг тэмцээнд манай чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг амжилттай оролцсон байна. Манай бөхчүүдээс зургаан нь медалийн тавцанд зогсож, гурав нь төрийн дууллаа эгшиглүүлжээ. Тодруулбал 58 кг-ын жинд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 69 кг-д О.Насанбурмаа, 55 кг-д ОУХМ А.Батцэцэг нар алтан медаль хүртсэн бол 75 кг-д Б.Одончимэг мөнгө, 48 кг-д гавьяат тамирчин Ц.Энхжаргал хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний жин тус бүрт түрүүлсэн тамирчныг тав, хоёрдугаар байрыг гурав, гуравдугаар байрт орсныг нэг мянган ам.доллараар урамшуулжээ. Тус тэмцээнд Монголын баг тамирчдыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Дархан-Уул аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Е.Батдархан удирдан оролцсон бөгөөд Г.Амархүү шүүгчээр ажиллажээ.

Тэмцээнд манай 12 тамирчин өрсөлдсөн юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • G 2016-12-13 09:31:00
    Zaluu tamirchdaa oroltsuulaach ee.
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Opojj 2016-12-12 02:17:40
    Neg muu tosgond ochij barildchihaad, yundaa bayarlasan yum be?! Olymd ingej barilddag boloosoi
    122.201.21.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-12 01:08:38
    баяр хүргэе манай эмэгтэй чөлөөтийнхөн мундаг юм аа амжилт урьд өдрийн мэдээнд хүрэл медальтнуудын талаар бичсэн шүү дээ хүмүүсээ
    202.131.225.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-11 11:33:37
    Гарчиг буруу бнаа. Хурэл медалийг тоохгуй бгаа юм уу.
    103.26.195.91
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-11 10:17:58
    "...6 нь медалийн тавцанд зогсож 3 нь терийн дуулалаа эгшиглуулжээ." Ойлгомжгуй бнаа. Гуйцэд тайлбарлаачээ. Сэтгуулчээ.
    103.26.195.91
    Мэдэгдсэн Хариулах