Автомашины татвараа энэ сарын 25-ны дотор төлөхийг санууллаа

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийг энэ сарын 25-ны дотор албан татвараа төлөхийг нийслэлийн Татварын газраас сануулж байна.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд хувь хүн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх учиртай. Хэрвээ 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан ногдох татварыг төлнө гэж заажээ.

Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн оношилгооны төв, Автотээврийн үндэсний төв, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар болон Төрийн үйлчилгээний нэгдсэн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” төвөөр аж ахуйн нэгж, иргэд үйлчлүүлэх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Татварын хэлтсүүдийн ажиллах цагийн хуваарь

Татварын хэлтсийн нэрс

Гараг

Цагийн хуваарь

БГД, БЗД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД-ийн татварын хэлтэс

Даваа - Баасан

08:30 - 17:30

СБД, Авто тээврийн үндэсний төв

БЗД, Авто тээврийн үндэсний төв

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав төв, Драгон төв, Мишээл төв/

БГД оношилгооны төв

Өдөр бүр

08:30 - 20:30

БЗД оношилгооны төв

СХД оношилгооны төв

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erka 2016-12-12 14:17:19
    Terte tergui hulgaij narl avna shu de bitgii ug ed nart ugsnuus huuhduuded taraa
    103.229.120.173
    Мэдэгдсэн Хариулах
  • ХЭ хүүр ээ 2016-12-12 02:02:15
    одоо болтол дуусаагүй байгаа юм уу: өгөөгүй үлдсэн нь танхай луйварчид баячууд байгаа даа. энгийн хүн ардууд бүгд төлчихсөн байгаа.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • мөнхөө 2016-12-11 16:30:45
    татвараа төлөхийг гуйх хэрэггүй жолоодох эрхийг хасч тэрэгслийг хурааж орлого болго
    59.153.113.62
    Мэдэгдсэн Хариулах