Гашуун сухайт-Ганц модны боомтоос бусад нь хураамжаа нэмээгүй байна

ӨМӨЗО-ны захиргаанаас Монгол, Хятадын дөрвөн боомт дээр ачаа болон том даацын машины хураамжийг нэмэх шийдвэр гаргаж, уг шийдвэрийг арванхоёрдугаар 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.

БНХАУ-ын Урдын дунд хошууны засаг захиргаанаас гаргасан шийдвэрийн дагуу ачааны тонн тутамд 8 юань, машин бүрээс 10 юань, 10 мянган юаниас давсан үнийн дүнтэй үнэт металл (зэсийн баяжмал)-аас 2 хувийн татварыг тус бүр нэмж авахаар болсон билээ.

Уг шийдвэр нь одоогоор зөвхөн Гашуун сухайт-Ганц модны боомт дээр хэрэгжиж байгаа, харин бусад боомтууд хураамжийн хуучин журмаа мөрдсөн хэвээр байгаа аж.

Тэгвэл Монгол Улс жилд 20 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортолдог бөгөөд түүний 10 сая нь Ганц мод боомтоор дамжин Хятад улс руу гардаг юм. Тэгэхээр уг шийдвэр Монгол улсад асар их алдагдалтай тусч байгаа гэдгийг зарим хүмүүс хэлж байгаа. Зөвхөн нүүрснээс гэхэд 30 тэрбумын алдагдал хүлээх тооцоо байгаа аж.

Б.Сансар
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bid bas importiin baraag nemeh heregtei 2016-12-11 06:18:10
    МОНГОЛЧУУД ЗӨРҮҮЛЭЭД ТАТВАРАА НЖМЭХ ХЭРЭГТЭЙ
    103.26.195.45
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-11 05:54:27
    Бусад боомтоор хятадын хог болсон бараа орж ирнэ биз.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах