Итали, Монголын дипломат паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчино

“Дипломат паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 7 дугаар сарын 14-ний өдөр Ром хотноо гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр орны дипломат паспорт эзэмшигч иргэд зургаан сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн эсхүл бүхэлд нь 90 хоног харилцан визгүй зорчих боломжтой болж байна.
 

Хэлэлцээр нь Монгол Улс нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, визний болон иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үе шаттай үйл ажиллагааны нэг хэсэг болж буй юм.

Мөн энэ өдөр Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Беннедетто Делла Ведова-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 

Уулзалтын үеэр Монгол, Италийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит хуралдаан, Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалт, 2014 оны 10 дугаар сард Милан хотод зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт, ЭКСПО-2015 үзэсгэлэн, виз болон иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн асуудлаар ярилцжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • виз 2014-07-16 04:46:25
    Ард түмэн визтэй л зорчих юм байна ш дээ. Харин луйварчидад л зугтаахад амар болж дээ
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах