
Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр самар түүж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт харьяалагдах Баянцагаан багийн, Баруун моностой гэдэг газар самар түүж байсан иргэн Г өнгөрөгч арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 02-нд ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 5 иргэн, ар гэрийн 2 иргэн, нийт 13 хүн эрэн хайх ажиллагааг Баянцагаан багийн Тогоот уулын орчимд зохион байгуулж энэ сарын 9-ний өдөр явганаар 11 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрэн хайх ажиллагаа өнөөдөр ч үргэлжилж байна.
Б.Орхон