Н.Төгсцогт мэргэжлийн боксын долоо дахь ялалтаа авлаа
Сонирхогчийн боксын  олимп, дэлхийн мөнгөн медальтай МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэж эхэлсэн. Манай  тамирчин дөнгөж сая мэргэжлийн боксын рингэн дэх долоо дахь тулаанаа хийж, техникийн накаутаар өрсөлдөгчаа буулгаж авлаа.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн боксчин Герман Мераз байлаа. Эдүгээ 30 настай Мераз 2005 оноос мэргэжлийн боксын рингэд гарч, нийт 95 тулаан хийснээс 55 ялсан тамирчин юм.  

Хоёр тамирчин таван үеийн турш тулалдсан бөгөөд Н.Төгсцогт илүүрхэж, хэд хэдэн удаа өрсөлдөгчөө сөхрүүлсэн. Улмаар тавдугаар үеийг дуусгаад Мексик тамирчин  тулаанаа зогсоохыг хүссэн билээ. Ингэснээр манай тамирчин мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит ялалтаа байгууллаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • agyy,agyy,agyy 2016-12-09 10:13:55
    Mongol zys haana ch yabsan sehrehgyi ee!!!Delhii medej ab!!!
    148.60.180.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Ялалт  2016-12-09 05:03:19
    Ийм мэдээ унших үнэхээр кайфтай шүү. Тэгээд бичлэгийг нь үзчихээр бүр тасархай.
    103.26.193.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-12-09 04:28:22
    Bayar hurgie! Bichleg ni alga uu?
    203.169.50.62
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-09 04:25:16
    WOW BAYAR HURGIE MUNDAG SHUU
    43.228.130.224
    Мэдэгдсэн Хариулах