Сурагчид тохижилт үйлчилгээний ажилчдад дулаан бээлий бэлэглэжээ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Дулаан бээлий” сайн санааны ажил өрнөжээ. Энэ хүрээнд тус сумын ерөнхий боловсролын зургаан сургуулийн сурагчид нийт 400 гаруй дулаан бээлий багш нарын хамт оёж, аймгийнхаа тохижилт үйлчилгээний ажилчдад бэлэглэсэн байна. Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн сурагчид 100 ширхэг бээлий бэлэглэжээ.

Энэ талаар тус сургуулийн дизайн технологийн багш Б.Гүнжилмаа “Сүхбаатар сумаас зохион байгуулсан “Дулаахан гар” хөдөлгөөнд эмэгтэй дизайн технологийн эмэгтэй багш нар нэгдэж, охидтойгоо хамтраад 100 ширхэг бээлий оёлоо. Үүнийгээ сумын ТҮГ-ын ажилчдад гардуулан өгч байгаадаа баяртай байна. Охид маань маш их баярлаж байгаа. Бээлийгээ эсгэж, эсгэснээ оёж сурлаа. Цаашид олон хүнд, гэр бүлдээ оёж өгнө гэсэн бодолтой байна.Манай сургуулийн 11, 12-р ангийн бүх сурагч зөвхөн эмэгтэй гэлтгүй хөвгүүд маань ч цөм оролцсон. Бид гараараа хөвөнтэй бээлий урлахаас гадна ажлын бээлий бас бэлэглэж байгаа” гэж ярьжээ. 

Мөн МСҮТ-ийн сурагчид 30 ширхэг бээлий бэлэглэж, гагнуурын ангийн сурагчид цас цохидог хоёр ширхэг багаж хийж өгсөн байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.