Германчуудын баяр үргэлжилсээр байна

Бразил улсад бүтэн сарын турш зохион байгуулагдсан 20 дахь удаагийн ДАШТ-ий аваргаар тодорсон Германы шигшээ баг эх орондоо ирж хөгжөөн дэмжигчидтэйгээ баяраа хуваалцаж байгаа билээ. Герман улсад олон зуун мянган хүнийг хамарсан баярын жагсаал болсоор байна. Шигшээ багийн тамирчидаа хүндэтгэлтэйгээр хүлээн авсан Германчууд  болоод тус улсын Засгийн газраас олон арван бэлгийг гардуулсаар байна. Германы шигшээ баг энэ дэлхийн аваргаар гайхалтай сайн байж хөлбөмбөгийн эх орон гэгддэг зохион байгуулагч Бразилийн шигшээ багийг нутагт нь 7:1-ээр бут ниргэн ялалт авч аваргын төлөө Аргентины шигшээ багтай таарч тоглон 1:0-ээр буулган авч дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болсон билээ. Ингэхдээ тэд Өмнөд Америк тивд зохион байгуулагдсан тэмцээнд түрүүлсэн анхны европын багаар тодорсон юм.
 

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.