Эрх баригчид Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг яаран батлах хүсэлгүй байна уу
Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс түр хамгаалах байр найм байдгаас энэ оны  аравдугаар сарын байдлаар 1122 хүн үйлчлүүлсний найм нь эрэгтэй, 749 нь хүүхэд, үлдсэн 300 орчим нь эмэгтэйчүүд байгаа гэх тоо гарчээ. Ийнхүү хаалттай хаалганы цаана хүчирхийлэл үйлдэгдсээр байна…. Харин Төрийн ордонд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль дуншсаар...

  Энэ оны тавдугаар сарын 19-нд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаж байв. Шинээр батлагдсан хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийллийг анх удаа гэмт хэрэгт тооцох болж, хүчирхийлэл үйлдсэн хүнд хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, тодорхой газар очихыг хориглох, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах зэрэг албадлагын арга хэмжээ авч байхаар хуульд тусгасан байв.

Мөн хамгийн чухал нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд аргагүй хамгаалалт хийж, улмаар энэ нь хэтэрсний улмаас бусдын амь насанд хүрсэн, хүнд гэмтэл учруулсан тохиолдол маш их байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх тухай хууль хэрэгжиж эхэлснээр хүчирхийллийн улмаас гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдийн ялыг хөнгөлж, зарим нь суллагдах сайхан мэдээ хууль батлагдан гарахтай зэрэгцэн нийгэмд хүлээлт үүсгэв.

Гэвч УИХ-ын 2016 оны сонгуулиар олонхийн суудал авч парламентын эрхэнд гарсан МАН-ынхны хамгийн эхэнд хийсэн ажлуудын нэг Гэр бүлийн хүчирхийллийг эсрэг болон бусад хуулиудыг татан явсан явдал байв.

Ингэснээр 2004 онд анхлан баталсан ч цаасан дээр явж ирсэн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 12 жилийн дараа шинэчлэгдэн батлагдаж, гэр бүлийн хүчирхийлэл бол эхнэр нөхрийн хоорондын асуудал гэсэн явцуу ойлголт хэвээр үлдэж, хүчирхийлэгчдэд үргэлжлүүлэн хүчирхийлэл хийх цаг хугацааг өгөв. Уг нь хуулийн шинэчлэлийн хүрээн Эрүүгийн болон Зөрчлийн хууль, Шуурхай хамгаалах тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зүйл заалтууд нэгэн бүхэл цогц шинэчлэл болж Гэр бүлийн хүчирхийллийн хуультай уялдаж ирлээ. Тус тусдаа салангид байсан заалтуудыг нэг хуулиар зангидаж өгснөөр хүчирхийлэгч хаашаа ч зугтах аргагүй болж байгаа гэсэн үг юм. Гэсэн ч ёсчлогдоогүй, хууль хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаагүй гэдэг үгээр халхавч хуулиудыг буцаан татлаа.

 Харин одоо байнгын хороогоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг бусад хуулиас нь салангид хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн зүгээс уг хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болно гэж үзэж байгаагаа дуулгасан.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг буцаан татахтай зэрэгцэн олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан МАН-ынхан ийнхүү яаран хуулийн төсөл өргөн барьсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт ажлын хэсгийн ахлагч байнгын хорооны хуралдаандаа цагтаа ирээгүйгээс энэ хуулийн хэлэлцүүлгийг хийж чадаагүй. Харин энэ долоо хоногт хуулийг дутуу хэлэлцэж дараагийн долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Эрх баригчид Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг буцааж татах үедээ энэ хуулийг яаралтай батлан гаргана гэсэн. Гэвч энэ амлалтаас хойш гурван сар өнгөрлөө. Хууль төсөл анхны хэлэлцүүлэг дээрээ гацчихаад байна.

 
П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сандаг 2016-12-08 02:18:33
    Гэр бүлийн дарамтын тухай хууль гэвэл, Монгол хүнд арай л ойр сонсогдоно.Гэр бүлийн гишүүд аав ээж, ах дүү, үр хүүхдээ сэтгэл санааны дарамтгүй байлгах хууль юм...
    139.5.217.19
    Мэдэгдсэн Хариулах
  • хуяг 2016-12-08 00:50:41
    УИХ-ын байнгийн хорооны даграасаа эхлээд хүүхэддээ "таван салаа боовны амт үзүүлэх ёстой" мэтээр ойлгож, "хүмүүнлэг бус уламжлал"-аа хадгалах ёстой гэж үздэ...
    103.26.193.180
    Мэдэгдсэн Хариулах