Шадар сайдын эмзэглэл
Монгол улсын хилээр амьд адуу урд хөрш рүү экспортолдог шинэ төрлийн бизнес эрчээ аваад байсан.  Гэвч адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар буюу ирэх оны хавар хүртэл зогсоох шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт санал хүргүүлсний дагуу өнгөрсөн сард гаргасан.
 
Үүнээс өмнө тус яамныхан Бичигтийн боомтод очиж, мах экспортолж буй үйл ажиллагаатай танилцахад нөхцөл байдал нь шаардлага хангаагүй тул зогсоох хүсэлтийг МХЕГ-т уламжилж байсан байна. Адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй туудаг бөгөөд хүйтний улиралд нүд нь хөлдөх, турж эцэх тохиолдол гарч байгаагаас дээрх шийдвэрийг гаргасныг тухайн үед албаныхан мэдээлж байв. Гэвч албан ёсны шийдвэр гарсныг дуулаагүй малчид хэдэн адуугаа мөнгө болгох санаатай Бичигтийн боомт руу тууж очин, хил  хүрээд буцдаг болсон байна. Энэ нь сүүлдээ даамжирсаар мал олноороо үхэхэд хүргэжээ.
 
Тодруулбал өчигдөр нийгмийн сүлжээнд олны сэрдхийлгэсэн нэгэн зураг тавигдсан нь олон хоног идэш тэжээлгүй явсан 50 гаруй адуу өлдөж үхсэнийг машины тэвшинд ачиж явсан байна. Үүнийг харсан  иргэд цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж, байдлыг ийм болтол даамжруулсан малчид болоод зарим албаныхныг шүүмжилж байсан юм. Түүнчлэн уг  зураг  Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг тун ихээр эмзэглүүлжээ. Тэрбээр өчигдөр өглөө “Сүлдэндээ залсан монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг таслуулж байхыг би тэвчихгүй” хэмээн  өөрийн цахим хуудсаараа мэдэгдэж албаны хүмүүст уг асуудлыг анхааралдаа авч, таслан зогсоохыг үүрэг болгосон. Харин үдийн хойно салбар яамныхан шуурхай хэвлэлийн бага хурал зарлаж адууг амьдаар нь экспортлохыг бүр мөсөн зогсоох шийдвэрийг гаргалаа.
 
Мэдээж хэрэг Монгол түмний дээдэлдэг адууг  хэдэн хоног хоол тэжээлгүй тууж эцэст нь өлдүүлж алж байгаа нь байж боломгүй  харгис үйлдэл. Гэвч нөгөө талд малчид сайн дурандаа амьтныг зовоон зовоон урд хөрш рүү гаргаагүй нь ойлгомжтой. Эдийн засаг хямарсан  энэ үед хэдэн  бор төгрөгийг л бодож ийн өвлийн хүйтэнд сүлдэндээ залсан Монгол адуугаа урд хөршид худалдалдах шийдвэрийг гарган явж байгаа. Харин адууг амьдаар экспортлохыг хориглосноор  малчдын хувьд алдагдалтай болж байгаа ч урд өмнө нь болоод байснаараа амьдарч болох байх.
 
Харин энд нэг зүйлийг хэлэхэд  Монгол Улсын Шадар сайд онцгой нөхцөлд яаралтай арга хэмжээ авч, зохих шийдвэрийг гаргаж чаддаг юм байна. Харамсалтай нь уг шийдвэрийг Монгол хүний төлөө бус малын төлөө гаргасан нь олон нийтийн сүлжээнд ярианы сэдэв боллоо. 

Зарим иргэд Бичигтийн боомт дээр 50 адуу өлдөж үхсэний төлөө Шадар сайд омогшин жиргэж, салбар яам хэдэн цагийн дотор экспортлохыг бүр мөсөн хориглох шийдвэрийг гаргалаа.Харин таван хүүхэд малд яваад сураггүй алга болсон бол, Шадар  сайд ийн шуурхай ажиллах байсан болов уу хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна. Ерөөс манайхны малчин  сэтгэлгээ давамгайлчихсан нь Шадар сайдын энэ эмзэглэлээр харагдлаа.

Хурдан морины уралдааны үеэр хүүхэдгүй морь уралдаад барианд орж ирэхэд хамгийн түрүүлж унаж явсан хүүхэд нь яасан бол гэж санаа зовохын оронд  унаачгүй байж унаачтай морьдтой уралдаад ороод ирлээ хэмээн омогшдог ийм л ард түмэн. Гэтэл хурадан морь унаж яваад унаад насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа хүүхдүүдийн тоо буураагүй хэвээр л байгаа шүү дээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-12-08 14:01:38
    Арьс шир авахгүй байх нь цаг хугацааны л асуудал шүү дээ. Бид л дандаа айдаст автаж түрүүлж буулт хийсээр байгаад эдийн засгийн харилцаанд ч толгой гудайх юм.
    66.181.184.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-12-08 06:55:43
    Gexdel tend bga xun mal 2 g ingej xoxirogod bxda yadag bnda,arai dendu busdin zovlong oilgox bishde,darga nar
    103.229.122.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Zo 2016-12-08 02:06:05
    Zov zov. Ug ni eronhii said duugrah baisan yum. Hodoo aj ahuin said yu hiij bn aa
    103.57.95.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-12-07 23:44:04
    Yadag yum awahgii baig
    66.181.191.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Буруу 2016-12-07 16:53:18
    Энэ шийдвэрийн дараа хятадууд юу шийдэх бол? Хэдэн дутуу боловсруулчаад цээжээ дэлдээд байгаа хэдэн арьс ширийг чинь авахаа болилоо гэвэл яанаа?? Хү сайдаа
    122.201.21.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-07 14:24:22
    Зөв шийдвэр шүү дээ. Зөв хийсэн ч шүүмжлэнэ буруу ч шүүмжлэнэ зарим хүмүүс. Мөнгө яахав ээ. Бидний сэтгэлгээ харин ядуурч. Халхын заяа, хүлгийн хийморь их шүү. ...
    103.26.194.30
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-07 11:36:02
    Mashinaar dairch alj baigaag Ni bicheechee. Sansar AA! Malchdaa bolomjooroo harj uzdeg shuu.
    202.179.25.82
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-07 11:18:20
    Tur bish aduu gargahiig bur moson horigloh n zov shuu, Hurelsuh saidaa! Taniig ard tumen bugd demjij baigaa shuu. Mongol hun malaa deedlehgui bol oor yug??
    202.21.114.66
    Мэдэгдсэн Хариулах
  • өах 2016-12-07 10:50:53
    Энэ Сансар гэж нөхөр юу бичээд байгаа юм, Адуу гаргахыг хориглосон шийдвэр маш зөв шийдвэр, Хүрэлсүх рийнхөө төлөө биш эх орныхоо төлөө сайхан шийдэж
    185.137.17.50
    Мэдэгдсэн Хариулах
  • huuh 2016-12-07 10:49:51
    demjij bn shuu
    202.179.25.129
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-07 10:24:16
    Haasha gargasan ch gesen maliig amidaar n gargadaggui boloh heregtei.
    202.9.43.25
    Мэдэгдсэн Хариулах
  • lll 2016-12-07 09:22:49
    Ajil hiij bgaa negniigee bitgii ingej shuumjilj bai Sansar aa. Mongolchuud ugaasaa aduugaa Molor erdene gej shutdeg ard tumen.
    203.169.48.142
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-12-07 07:41:40
    zov shiidver gargasan bn ajlin amjilt husie
    43.242.241.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Do 2016-12-07 05:37:50
    Huuk erunhii said bolson bol hamaagui deer bsan yum .
    27.123.214.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Эмзэглэж байгаа бол инээх хэрэггүй 2016-12-07 05:17:03
    Өөр зураг тавь
    202.9.40.221
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-07 04:43:15
    Ардчилалтай нийгэмд ингэдэг юм нэг намын даргын сэтгэлийн хөдлөлөөр асуудал шийдэгддэг, шийдэх ч болно.
    202.131.242.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-12-07 04:03:28
    Xil deer negent achaad ochcchixson aduug yax yum be gargaxgui butsaaval xarin zudand bugd uxeed xend ch xereggui bolno biz dee.Avsan xun ni buun shataan
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2016-12-07 03:42:45
    Амьдаар нь зарах, алж зарах хоёрын хооронд ялгаа их үү.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-07 03:24:20
    Хэдэн малаа сэг болгож яваа нөхдүүд хэн бэ??? Монголчууд хэдэн халтар төгрөгний төлөө юу ч хийхэд бэлэн болж дээ
    202.70.36.198
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2016-12-07 02:27:43
    Шуурхай арга хэмжээ авсанд баяр хүргэе. Ажлын амжилт хүсье. Төрийн сүлднийхээ морийг солих хэрэгтэй. Хуучин сүлдний морио эргүүлэн залах нь зөв. Тэр амьд морь.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2016-12-07 02:20:09
    Бурхангүй газрын Бумба гэгч л энэ дээ!!!!
    202.179.25.195
    Мэдэгдсэн Хариулах
  • guest 2016-12-07 02:06:25
    Толгойгүй төр, эзэнгүй улс.... хэлэх муу үг ч олдохгүй юм
    202.9.41.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Увс хүн 2016-12-07 02:05:55
    Үүнээс өмнө орос уруу дандаа л хөлөөр нь гаргадаг байсан. одоо ч гаргаж байгаа. тэнд ч бас иймэрхүү нүд хальтармаар юм зөндөө. хорьвол аль алийг нь л хорьмоор
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol hun 2016-12-07 01:52:59
    Bid ch yu hiigeed bn daa? Heden haltar mungunuus bolj malaa ingej zovooh gej. Mal guriltai bhad amidraad bn shdee.
    103.26.195.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-07 00:42:24
    Үндсэн хуулиндаа мал төрийн хамгаалалтад байна гэж тунхагласан ганц улс шүүдээ, харин хүний тухай, Монгол хүний тухай заалт ямар ч хуулинд байхгүй л болов уу
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Sochi  2016-12-07 17:56:53
      Ooriigoo Ava ad yabj chadahgui bol hun bgaa yahav de gel medehgui adguus bish
      122.201.22.77
      Мэдэгдсэн Хариулах