Артуро Видал Манчестер Юнайтед багт ирэхийг хүсчээ
Бүтэн сарын турш Бразил улсад зохион байгуулагдсан ДАШТ өндөрлөж тоглогчид амарч байна. Харин энэ хойгуур солилцоо наймаа ид явагдаж багууд сонирхож буй тоглогчиддоо саналаа хүргүүлсээр байна. ДАШТ-нд од болон гялалзсан залуу тоглогчдын төлөө европын томоохон багууд өрсөлдөж байгаа.  Чилийн шигшээ багийн гол тоглогч Италийн Ювентус багийн тоглогч Артуро Видалыг Манчестер Юнайтед баг өөртөө нэгтгэхийг хүсэж байгаа. Тэгвэл Чили залуу Манчестерт ирэхийг хүсэж байгаагаа дуулгажээ. “Би багаа орхихоор бол Манчестер Юнайтедлуу л явна , учир нь би том клубт тогломоор байна” хэмээжээ. Ювентусын хагас хамгаалагч Чили шигшээ ДАШТ дуусгасанаас хойш Юнайтедтай эрчимтэй нэр холбогдоод байгаа билээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.