Ерөнхийлөгч “Саусгоби сэндс”-ээр 35 тэрбум төгрөгийн өрийг нь төлүүлж чадах уу

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг гаргаж,  УИХ-д хүргүүлж хэлэлцүүлэх шаардлага хүргүүлэхээ УИХ-ын гишүүн Г.Уянга мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн огцруулах үндэслэлүүдийн хоёрдугаарт, Монгол Улсад үлэмж их татварт төлөөгүй нуун дарагдуулсан Ж.Капла нарын этгээдүүдийг хууль зөрчиж өршөөж,  уучлал үзүүлснээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай дурджээ. Үндсэн хууль зөрчин Ж. Каплаг явуулсан. Харин дараа нь Саусгоби Сэндс монгол төрийн хохирлыг барагдуулсангүй. 
Сануулахад, Саусгоби сэндс” компанийн Жастин Капла гэж америк захирлыг компани нь татвараас зайлсхийсэн хэргээр манай хууль хүчнийхэн хорьж нэг хэсэгтээ л хэвлэлээр шуугиан болсон.Харин Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн твиттер хуудастаа “Монгол оо бодоод ийм шийдвэр гаргалаа” хэмээн бичиж байв.

Жастин Капла өршөөгдөж, харин шүүхийн шийдвэрээр 35 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлөх үүрэг хүлээсэн “Саусгоби сэндс”-ийнхэн өнөөдрийг хүртэл нам жим.

Өнөөдрийн байдлаар “Саусгоби сэндс” Нарийн сухайтаас нүүрс олборлож урагш нь зөөсөөр байгаа. Үйл ажиллагаа нь хэвийн байгаа гэсэн үг. “Саусгоби сэндс” компани энэ жил хоёр сая тонн нүүрс борлуулаад байгаа. Тонныг нь 30 ам.доллараар зарсан гээд бодохоор 120 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон байх учиртай. Харин өрөө төлж, Монгол төрийг хохиролгүй болгох талаар бодох сөхөөгүй байгаа бололтой.


Гэвч  “Саусгоби сэндс”-ийнхний хууль бус үйлдлээс үүдэн Ерөнхийлөгчийн суудал ганхаж эхэллээ. Ерөнхийлөгч энэ удаад ямар тайлбар өгөх вэ? Тэр дахин Монголоо бодсон шийдвэр гаргаж, “Саусгоби сэндс”-ээр 35 тэрбум төгрөгийг өрийг нь төлүүлэх шийдвэр гаргаж чадах болов уу?
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2017-11-22 10:37:02
    Oriig tolvvlne gesnees choloolno geegvi. Tegeheer hen ene oriig huraan abch ulsad tuthaah vvregtei alban tuthaald ajillaj baigaa ym be? Ter l oriig abchrah est...
    103.229.120.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Elbegee pizdaa 2016-12-08 01:27:35
    Elbegee chi shudraga baildaaaa
    60.95.136.111
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2016-12-07 15:20:09
    elbegee ene nöxörtei xaxyyl bolon öör daldyyr xamtran möngö gyiwyylagch baix 35 ter bymiig xywaax talaar shiidsen syyj bgaa
    79.226.78.231
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-07 11:25:50
    Хүмүүсийг ялаас өршөөлөө, мөнгөө бол авна гээд бсан яасан бэ, 35 цэцэрлэг барих боломжтой мөнгө бхаа.
    202.9.43.238
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-12-07 08:57:14
    ЧАДАХГҮЙЭЭ. ЭЛБЭГЭЭ АВСАН АВИЛГАЛАА ТӨЛЖ БАЙЖ Л ТӨЛҮҮЛНЭ.
    43.242.243.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Co 2016-12-07 06:26:04
    Хөгшүүд гээд байгаа хүмүүс чинь үгүй дээ л ичиж иднэ, харин банди нар бол юу ч хийхээс буцахгүй, улайрсан цөөвөр шиг л дайрна даа!!!
    103.229.121.204
    Мэдэгдсэн Хариулах
  • enhee 2016-12-07 04:12:47
    tatbaraa toloogvi luibarchind orshool vzvvleh ne shudarga yabdal monvv.hurdan zailaasaa elbegdorj.
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-07 01:52:08
    Элбэгдорж шударга зүйл ярьж гарч ирээд гадныханд дотныхон гэж ялгаж хандаж байгаа нь муухай. Дотоодын иргэн 30 000 төгрөг хохирол үзүүлэхэд шоронд сууна.
    66.181.189.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-07 00:53:32
    Наанаа хонь чоно болж тоглоод цаанаа бол Элбэгээ, Уянга хоёулаа л Хятад болохоор уруул дордойвч элэг дордойхгүй л байгаа даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-07 00:44:48
    Хүзүүгүй толгойг огцруулахад Уянга хүзүү дутах байхаа даа, харин төлбөрийг Монголын баялгийг ашиглуулсны төлбөрөөс биш Хүзүүгүй толгойгоос гаргуулах хэрэг
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-12-07 00:26:50
    ардчилсан ёрөнхийлөгч зах зээлийн нийгэмд та хэрээ мэдэж хэрэг хий буюу татвараа төл тэгээд та чөлөөтөй байх ёстойгоосоо гажхаар энэ хэн болох вэ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах