Мал тооллого маргааш эхэлнэ
“Статистикийн тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2003 оны 224 тоот тогтоолд заасны дагуу энэ жилийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны жилийн эцсийн тооллого 2016 оны 12-р сарын 7-ноос 12-р сарын 17-ны хооронд орон даяар зохион байгуулагдах гэж байна. 

Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. 

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 314 дүгээр тогтоолын хоёрдугаар заалтын дагуу аймаг, сум, багуудад мал тооллогын комиссыг тухайн шатны Засаг даргаар ахлуулан байгуулж, тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг ханган ажилладаг уламжлалтай. 

Мал тооллогын комисс, тооллогын группууд хариуцсан нутаг дэвсгэртээ тооллогын ажил хаанаас эхэлж, хаана дуусгах талаар график төлөвлөгөө гаргаж тооллого явуулах өдөр, цагийн товыг айл өрхүүддээ мэдэгдэн, мөрдөж ажиллах үүрэгтэй байдаг.

Тоологч нь малыг нүдээр үзэж тоолж малын карт маягтыг тухайн өрхийн тэргүүлэгч болон мэдээлэл өгч чадахуйц өрхийн гишүүнээр бүрэн гүйцэд нөхүүлэн авч баталгаажуулан өрхийн тэргүүлэгчээр гарын үсэг зуруулах, тухайн өрхийн малыг тоолсныг баталгаажуулан өрхөд цоохрыг үлдээх /малын төрөл бүрээр, нийт дүнгээр/ хэрэгтэй.

Малын картыг өрх бүрээр программд шивж баг, сум, аймгийн нэгтгэлийг гаргаж тухайн аймгийн Статистикийн хэлтэс хэрэглэгчдэд мэдээлнэ.

Тооллогын явцад малыг амаар бүртгэдэг, тавиул малыг тооллогод бүрэн хамруулдаггүй, малчид, мал бүхий иргэд малаа тооллогын өдрүүдэд бэлэн байлгадаггүй, оторт яваа мал орхигддог, давхарддаг, хяналтын тооллого чанар муутай хийгддэг , тооллогын комисс үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэдэггүй, аж ахуйн нэгж, байгууллагын малыг бүрэн тоолдоггүй, тоолсон малыг программд шивэхгүй орхигдуулдаг гэсэн шүүмжлэл арилахгүй байна. Иймд нөхцөл байдалтай уялдан сумдын тооллогын комиссын болон иргэд гарч буй зөрчил, дутагдлыг газар дээр нь залруулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулж байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мянгат 2016-12-06 11:33:27
    Ямар ч гэсэн энэ жил их хүйтэн, даваа гүвээ цасанд боогдсон.Тооллогын комисс тэр бүр нэг бүрчлэн айлаар явж чадахгүй, тэртээ тэргүй багцаа тоо гарна.
    139.5.219.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Намдаг 2016-12-06 10:59:34
    Дээр үед гар утасгүй байхад тооллого хийдэг байсан.Одоо Малчин луу нь утасдаад тоогоо авчихаач.Тооллогын комиссын зардал өчнөөн сая төгрөг хэмнэнэ шүү дээ.
    139.5.219.34
    Мэдэгдсэн Хариулах