Хүйтэн цаг агаарт эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ

Монгол орон хүйтэн уур амьсгалтай орнуудын тоонд ордог бөгөөд бидний бие организм дулаан орны хүмүүстэй харьцуулахад хүйтнийг тэсвэрлэх дасан зохицох чадвараараа харьцангуй илүү байдаг байна. Манай орны уур амьсгал жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага байдгаараа онцлог юм.

Агаарын бохирдол цаг агаарын төлвөөс ихээхэн хамаардаг. Азотын давхар исэл, хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, том ширхэгт тоосонцор зэрэг бохирдуулагч бодисын агууламжийн 20-70% нь агаарын температур, чийгээс хамаардаг бол салхины хурд 1 м/с-ээр өөрчлөгдөхөд тэдгээрийн агууламж 7-40 дахин ихэсч, багасдаг байна. Сүүлийн үед техник технологийн дэвшил, үйлдвэржилт, хотжилт эрчимтэй хөгжсөн, хүн амын төвлөрөлт өсөн нэмэгдэхийн хэрээр агаар мандалд үзүүлж буй хүний хүчин зүйлийн сөрөг нөлөө эрс нэмэгдсээр байна.

Хүйтний улиралд хүн амын дундах халдварт өвчний тархалтын түвшин нэмэгддэг байна. Тэр дундаа бага насны хүүхдүүд илүү их өвчилдөг байна.
 

ХҮЙТНИЙ НӨЛӨӨ


Хэт их хүйтэнд бие жихүүцэн, зарим хэсгийн цусны эргэлт удааширсантай холбоотой гипотерми (биеийн температур багасах) болдог.

Биеийн дулаанаа алдахад температур нөлөөлөхөөс гадна бусад хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:

-  Нас

-  Биеийн жин

-  Бодисын солилцооны алдагдал

-  Сэтгэл санааны байдал

-  Архи, согтууруулах ундаа, тамхи, зарим эмийн хэрэглээ

-  Хувцас, гуталны чанар гэх мэт
 

ХҮЙТНИЙ УЛИРАЛД БАРИМТЛАХ ЗУРГААН АЛХАМ

 

1.  Цаг агаарын урьдчилсан мэдээ сонсож байх

2.  Салхи, чийг нэвтрүүлдэггүй, биед наалдсан хувцас өмсөх, малгай, ороолт, бээлий өмсөх,гутал сонгохдоо чийг татдаггүй, хөлд эвтэйхэн, зузаан барзгар ултай гутал сонгох хэрэгтэй дулаан хувцас, гутал өмсөх

3.  Халуун хоол, цай идэж дотор дулаан ‘’дотор зуух’’ бий болгох нь биеийн дулаанаа хадгалах хамгийн сайн арга юм.

4.  Хуурай байх. Нойтон хувцас, хөлстэй, нойтон үстэй гарвал биеийн дулаанаа маш амархан алдаж өвчин тусах эрсдэл өндөр байдаг.

5.  Дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй хөдөлгөөнтэй хийх

6.  Хүйтний улиралд гарч болох эрсдлүүдийг урьдчилан тооцож хөлдөлтийн шинж тэмдэг болон анхны тусламжийг хэрхэн  үзүүлэх талаарх мэдээллийг олж мэдэх хэрэгтэй.

ХҮЙТЭН БИД ОРГАНИЗМД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?  Сонирхолтой мэдээлэл

Яагаад даарахаар шээс хүрдэг вэ? Хүйтэн орчинд хүний биеийн цусны эргэлт удааширч захын судас нарийссанаар биеийн дулаанаа алдаж эхэлдэг. Ингэснээр артерийн цусны даралтыг ихэсгэдэг. Биеийн хариу урвал бол  энэ ачааллыг бууруулах явдал юм. Ингэхдээ бөөрний шээс ялгаруулах үйл ажиллагааг идэвхжүүлж цусны эргэлтийг бууруулдаг. Энэ үйл явцыг "хүйтэн шээсний ялгаралтыг ихэсгэх" гэж ч нэрлэдэг.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол хэл 2016-12-29 13:31:07
    Хүтэн агаар байлгүй дээ хүрээлэнчдээ, монгол хэл сурмаар юм даа
    139.5.216.214
    Мэдэгдсэн Хариулах
  • аө 2016-12-06 06:21:39
    дэмий мэдээ байна. халуун орны хүн бид биш шүү.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах