Орон сууцны зориулалттай газар 84 саяар зарагдлаа
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зарим дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа явууллаа. Дуудлага худалдаа өнөөдөр нийслэлийн Төр захиргааны Хангарди ордонд боллоо. Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур  дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц, аж ахуй, фермер, амины орон сууц, худалдаа үйлчилгээ, зочид буудал, конторын барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар нийт 25 байршилд газрын дуудлага худалдаа зарласан байна.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйлчилгээтэй орон сууцны хорооллын зориулалттай газарт “Домогт угсаа”, “Говь хангай мебель” компаниуд хүсэлт ирүүлсэн аж. Дуудлага худалдаанд оролцогсод анхны үнийн саналыг өсгөөгүй тул уг байршлын дуудлага худалдаа хүчингүй болсон юм. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо орон сууцны зориулалттай газрыг анх 79.073.271 төгрөгөөс дуудаж иргэн н.Энхцаг 84.073.271 төгрөгөөр худалдан авсан юм.

Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Нямдаваа “Дуудлага худалдааг он гарснаас хойш хоёр дахь удаагаа явуулж буй юм. Энэ удаагийн дуудлага худалдаанд хоёр байршилд нийт дөрвөн оролцогч хүсэлт ирүүлсэн. Гэвч нэг байршилд оролцогчид үнийн санал тавиагүй учир амжилтгүй боллоо. Баянзүрх дүүргийн орон сууцны зориулалттай газарт ялагч тодроод байна. Цаашид үлдсэн газруудад дуудлага худалдааг иргэд аж ахуйн нэгжүүдэд нээлттэйгээр зарлан явуулна” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдлээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эсэргүүцэгч 2016-12-07 12:43:58
    Орон сууцны зориулалттай газрыг дуудлагаар зарахаа болимоорсон. Үүнээс чинь болоод байрны үнэ тэнгэрт хадаад байгаа юмаа.
    139.5.219.110
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-06 11:02:38
    daxij xotod gazar uguxgvi gj bvltreed bsan xotiin dargiig odoo yaxaw ee
    150.129.143.98
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-12-06 08:14:02
    дархан цаазат Богд уулын амыг БО-ны үе үеийн сайдууд зараад дууссан энэ үед хэн ч юм хэлээгүй байж одоо юугаа хуцаад байгаа юм, худлаа ч гэсэн хууль зөрчөөгүй л...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • байсан байх 2016-12-06 05:48:02
    ямар хямд аваа бэ. дуудлага худалдаанд оролцсон улс нь дан барилгын компани ИХ-н хамаатан байсан байх нь
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2016-12-06 05:45:54
    hudlaa l baindaa,
    103.26.194.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Өан 2016-12-06 05:18:31
    Ямар хямдхан авчихаа вэ, 40м2 байрны үнэээр авчихсан байна ш дээ, яг шударга явагдсан уу
    202.9.43.31
    Мэдэгдсэн Хариулах