Шавкат Мирзияев Узбекистаны Ерөнхийлөгч боллоо
Төв Азийн Узбекистан улсыг урт хугацааны турш хатуу гарын дор захирсан Ислам Каримов агсан өнгөрөгч есдүгээр сард өвчний учир таалал төгссөн билээ.  Түүнээс хойш Ерөнхий сайд Шавкат Мирзияев Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан юм. 

Тэгвэл саяхан тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Ш.Мирзияев 88.6 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, Укбекистан улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр тодорлоо. 32 сая хүн амтай тус улсыг 27 жилийн турш удирдсан Каримов энэ оны есдүгээр сард таалал төгссөний дараа түүнийг хэн залгамжлах нь олон улсын анхаарлыг татаж эхэлсэн байдаг. Ажиглагчдын үзэж байснаар тухайн үеийн Ерөнхий сайд Ш.Мирзияев хамгийн боломжит хувилбар гэгдэж байлаа.

Харин энэ удаагийн сонгуульд ялалт байгуулснаар тэрбээр таван жил  улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихаар болов.  Түүний ялалтын мэдээ тарсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Узбекистаны шинэхэн Ерөнхийлөгч рүү өөрийн биеэр залгаж, баяр хүргэсний зэрэгцээ Орос улсад айлчлахыг урьсан байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.