А.Баярцэцэг авьяаслаг миссийн шилдэг аравт багтжээ
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо эхлээд байгаа.  Эдгээр өдрүүдэд урьдчилсан шатны тэмцээн уралдаанууд үргэлжлэн явагдсаар байгаа юм.

 Монгол улсаа төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэгийг дэлхийн хэвлэлүүд хэдийнээ онцолж эхэлсэн бөгөөд зарим нь түрүүлэх хамгийн өндөр магадлалтай хэмээн бичиж байгаа юм. Монгол улсаа төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг  видео танилцуулгаараа маш өндөр оноо авч тэргүүлсэн бол үндэсний хоолны төрөлд Ази тивээ төлөөлөн оролцож багаараа хоёрдугаарт шалгарсан.

Тэгвэл өнөөдөр Авьяаслаг миссийн төрөлд шилдэг аравт багтаж чаджээ. Манай миссийн хувьд  уран бичлэгийн төрлөөр өрсөлдөж буй. Улмаар Авьяаслаг миссийг олон нийтийн санал асуулгаар тодруулж хамгийн өндөр оноо авсан үзүүлбэрүүдийг финалын үйл ажиллагааны үеэр тайзан дээр үзүүлэх юм байна.

Дэлхийн мисс-2016 тэмцээний шилдэг аравт Польш, Унгар, Латви, Монгол, Хорват, Мальта, Филиппин, Украйн, Канад улсын гоо бүсгүйчүүдийн үзүүлбэр шалгарчээ.

Тэмцээний хаалтын ёслол арванхоёрдугаар сарын 18-нд  болно. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Missworld2016 2016-12-07 09:24:06
    "Эх дэлхийн мисс2016" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг Эх Дэлхийн титэмийг эх орондоо авчрах боломжтой юм.
    203.91.115.44
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-12-06 08:36:00
    сайн охин амжилт хүсье, хүний бүсгүй үр Монгол улсынхаа нэрийг гаргах гэж хичээж байгааг тань Монголын хөх тэнгэр, ард түмэн чинь харж байгаа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-12-06 08:28:15
    Баярцэцэгтээ улам их амжилт гаргахыг хүсье. Мундаг бүсгүй байна лээ
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах
  • mongoliod 2016-12-06 04:15:30
    yordgor hatsar, havchig duh jartgar hud tenegduu mongol huuhnii baidag l imige
    66.181.191.15
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2016-12-06 03:02:04
    Сайн байна.Авьяаслаг сайхан бүсгүйдээ амжилт хүсье.Эх орныхоо нэрийг дуурсгах тамирчидтай эн зэрэгцэх тэмцээн шүү дээ.Монгол хүүхнүүд чадвартай гэдгээ харуул
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Сарантуяа 2016-12-06 02:34:01
    Байдаг л хүүхнүүд байна.Ямар ч хүүхнийг гоёж гоодоод будаад өгөхөд ийм л харагдана.
    103.57.92.154
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2016-12-06 08:31:00
      Гол нь манай монгол бүсгүй чадварлаг, оюунлаг байгаа юм. Дотоод гоо сайхан, биеийн гуа сайхан хосолжээ. Зүгээр л амжилт хүс
      103.242.47.98
      Мэдэгдсэн Хариулах
    • kk 2016-12-06 07:49:54
      Sanal neg bnaa
      77.92.196.156
      Мэдэгдсэн Хариулах