Арьс шир, ноосны урамшуулал олгох тухай журам хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн малчинд хэдэн төгрөгийн урамшуулал өгсөн, цаашид хэрхэн олгогдох талаарх салбарын яамнаас мэдээлэл хийлээ. УИХ-ын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 394 дүгээр тогтоол, 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам” батлагдсан. Энэ хүрээнд 2011-2015 оны хооронд нийт 408 812 малчинд 112.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. 2015 оны ноосны урамшууллаас хоршооны гишүүн бус гэсэн шалтгаанаар хасагдсан малчин өрхүүдэд урамшууллын мөнгийг нөхөн олгожээ. Тодруулбал, 5020 малчин өрхөд 707.6 сая төгрөгийг олгосон байна. Харин данс буруу гэсэн шалтгаанаар 209 малчны 27.7 сая төгрөг шилжээгүй байгаа юм.
Арьс ширний урамшууллын хувьд УИХ-ын 2013 оны 74 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2013.11.30-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд 2013-2014 оны хооронд 87 431 малчин өрхөд 10.8 тэрбум төгрөгийг олгоод байна.
2015 онд 21 аймаг, нийслэлийн нийт 40460 малчинд 8,5 тэрбум төгрөгийн урамшууллыг олгожээ. Зөрчилтэй учраас 4249 малчдын 958 095 000 төгрөг шилжээгүй хүлээгдэж байна.
ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангийн Ерөнхий менежер Ц.Нямсүрэн “Арьс, ширний тоо, килограмм ноос тутамд төсвийн мөнгөнөөс урамшуулал олгох нь малчид болоод,үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн шийдвэр юм. Малчин бүр нэг кг ноос тутамд 1000 төгрөг, нэг үхэр, адууны шир үйлдвэрлэгчид өгч эргээд 15 мянган төгрөг, хонины нэхий нэг тус бүрээс 3000 төгрөгийн урамшууллыг тус тус буцаан авч байгаа. 2016 онд ноосны урамшуулалд 24 тэрбум төгрөгийн тооцоо судалгаа гаргасан. Арьс ширний урамшууллын хувьд хэдэн малчин өрх, хэчнээн төгрөгийн урамшуулал олгох талаар судалгаа хийгдэж байгаа” гэсэн юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Оллоо.мн