Дорнод аймгийн ДЦС-ын өргөтгөлийн ажил ирэх онд эхэлнэ

Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг ирэх онд эхлүүлэхээр болжээ.Дорнод бүсийн эрчим хүчний станцын хувьд аймгийн 14 сум дотоодын төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон, Хавирга, Ульхан хилийн боомтууд ОХУ, БНХАУ-ын эрчим хүчний сүлжээнд холбогдон импортын эрчим хүчээр хангагдаж байгаа аж.

Тус станц одоогоор хүчин чадлаа бүрэн ашиглаж аваарын байдалтай ажиллаж байгааа тул ойрын хугацаанд өргөтгөх зайлшгүй шаардлага тулгарасан байна.

Тэгвэл станцыг 50-100 мвт-аар өргөтгөх ажил Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан, ирэх оноос ажил нь эхлэх юм байна. 

Одоогоор тус станц 36 мвт-ын хүчин чадалтай, хоногт 1600 тонн нүүрс зарцуулдаг. Өнгөрсөн өвөл бүрэн хүчин чадлаараа ажилласан. Уг нь Сүхбаатар аймгийг эрчим хүчээр хангаж байсан ч энэ жил хангах боломжгүй болжээ.

Б.Сансар
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.