Шилдэг бөх цоллоочоор Б.Цэрэндагва шалгарлаа

Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын 4 дэх удаагийн уралдаан Монгол бөхийн өргөөнөө амжилттай зохион байгулагдлаа.Тус тэмцээнд эх орны дөрвөн зүг найман зовхисоос нийт 148 оролцогч ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 2-р шатанд 43 оролцогч, 3-р шатанд шилдэг 8 шалгарсан байна. Ингээд шилдэг найман цоллооч Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан дээр бөх цоллож, шилдгийн шилдгээ тодруулсан юм. Тодруулбал,

  • Тэргүүн байрт: Төв аймгийн Зуунмод хотын харьяат, Налайх дүүргээс оролцогч Б.Цэрэндагва
  • Удаах байрт, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, бөхийн цолчин засуул Б.Мөнхбаатар,
  • Гутгаар байрт: Говь-Алтай аймгийн Шарга сумын /Налайх/ харьяат, засуул Э.Хүрэлбаатар
  • Дөтгөөр байрт: Дархан хотоос оролцогч Б.Дарханням
  • Тавдугаар байрт: Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, улсын засуул Т.Хэнбат,
  • Зургаадугаар байрт: Увс аймгийн Ховд сумын харьяат Б.Гантулга
  • Долдугаар байрт: Ховд аймгийн Чандманьсумын харьяат, засуул Б.Булгаа
  • Наймдугаар байрт: Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, цэргийн заан заан, уртын дууч Д.Алтаншагай нар шалгарлаа.


Тэргүүн байрт шалгарсан Б.Цэрэндагвад Булган сумын Бугат сумын харьяат, цолчин засуул Д.Пүрэвсүрэнгийн үр хүүхдүүд аавынхаа нэрэмжит "ЭРХЭМ ДЭЭД" хэмээх шагналыг мөн гардуулсан юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шарга сумын уугуул иргэн 2016-12-06 03:22:28
    3-р байрт шалгарсан Шарга сумын харъяат бөхийн засуул, цоллооч Э.Хүрэлбаатартай баяр хүргэж, улам их амжилт хүсье.Энэ уралдаан бол маш их үр дүнтэй уралдаан юм....
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • tsetsegee 2016-12-05 05:56:16
    bagshdaa bayar hvrgeed amjilt hvsie.
    103.57.94.105
    Мэдэгдсэн Хариулах