А.Баярцэцэгийг Диснейн кино шалгаруулалтад урьжээ

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World-2016” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэгт Уолт Диснейн Сан Франциско дахь агентлагаас Мулан уран сайхны кинонд шалгуулах портфолиогоо явуулах санал  иржээ.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр, “Ямар гайхалтай өдөр вэ? Сан Франциско дахь агентлагаас Диснейн шинээр хийж буй Мулан уран сайхны кинонд шалгуулахаар портфолиогоо явуул гэсэн захиа ирлээ. Таны анзаарснаар киноны эсрэг дүрийн эзэд Хүннүчүүд буюу Монголчууд байдаг. Ирэх жилд ямар гайхалтай зүйлс хүлээж байгааг хэн мэдэх билээ?” хэмээжээ.

А.Баярцэцэг өмнө нь “Марко поло” киноны хоёрдугаар ангид туслах дүр бүтээсэн билээ.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine