Замын цагдаагийн албыг “Хангарьд” одонгоор шагналаа
Замын цагдаагийн алба үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн баяр тохиож байна. Замын цагдаагийн албанд ажиллаж байсан ахмадууд, үе үеийн ахлагч, офицерийн төлөөлөл баярын хурлаа хийж, 80 жилийн түүхэн ажил хөдөлмөрөө дүгнэн ярилцлаа. Баярын хуралд Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцож баяр хүргэлээ.  Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  “Замын цагдаагийн албаны үе үеийн ажилтан алба хаагч, офицер, ахлагч нарт түүхт ойн баярын мэндийг хүргэе. Замын цагдаагийн алба нь байгуулагдсан цагаасаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн. Иргэдийнхээ төлөө байгаль цаг уурын хүнд нөхцөлд хатуу тэсвэр тэвчээр гарган ажилладаг замын цагдаа нарыгаа ард түмэн үргэлж хүндэтгэж байдаг билээ. Улаанбаатар хотын зүгээс та бүхний цаашдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласаар байх болно. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье” хэмээгээд Замын цагдаагийн албыг “Хангарьд” одонгоор шагналаа.

Баярын үйл ажиллагаанд Замын цагдаагийн албанд ажиллаж байсан ахмадууд, үе үеийн алба хаагчдын төлөөлөл, өдгөө тус албанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид оролцсон юм. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Замын цагдаагийн албаны алба хаагчид хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлэн, шагнал хүртлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tiim 2016-12-05 05:46:40
    ard tumnii halaasiig hoosolj mongo huraaj ogson bolohoor ter yum baih daa buteen baiguulalt bolon bodlogiin yamarch ajilgui gazar sh dee arai
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • unen 2016-12-05 02:23:27
    ard tumnee daramtalj avilgachid tanil talda uilchilj ard tumnii khalaasiig khoosolsniikh ni tuluu ene avilgachdiin albiig shagnajdee
    202.21.111.43
    Мэдэгдсэн Хариулах