Цас орж, цасан шуурга шуурна
2016 оны 12 дугаар сарын 03-ны 08-20 цаг хүртэл

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 3, 4-нд  ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаруулж байна.

 2016 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Говь, талын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Увс нуур, Байтаг богд орчим болон Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 9-11 градус хүйтэн байна.  

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг82 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Худал мэдээлэл өгвөл хэн ч танай сайтыг  2016-12-05 03:36:08
    12-р сарын 3-ны цаг агаарын мэдээг 12-р сарын 4-нд бичжээ. Гэхдээ шал худлаа. Энэ өдөр аль ч нутгаар яагаа ч үгүй
    103.212.118.18
    Мэдэгдсэн Хариулах