Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо
Ганга нуурыг хамгаалах асуудлаар албаныхан уулзаж санал солилцсон байна. Уулзалтаар   нуурын өнөөгийн байдал, цаашид сэргээх, ашиглалт хамгаалалтыг дорвитой сайжруулах арга хэмжээний талаар ярилжээ.  

Монгол орны зүүн бус нутагт долоо, наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-10 хүртэл хэмээр өсч хэт халсаны улмаас олон нуур тойром, гол горхины усны төвшин багасч, зарим нь ширгэсэн. Эдгээрийн нэг нь Ганга нуур юм.

Энэ удаагийн уулзалтаар орон нутагт нуур, усаа хамгаалах талаар гарч буй ард иргэдийн үүсгэл санаачлага, эрдэмтэд судлаачдын санал, үндэслэлийг сонсох практикийн бага хурал зохион байгуулах тухай хэлэлцэв.

Мөн ТББ-ын үйл ажиллагааг төр, захиргааны үйл ажиллагаатай хослуулан, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв шийдвэр гарган үр өгөөжтэй  бодит ажил болгох талаар хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулах, ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр тохирлоо.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.