“Орчлон” сургуулийн бассейнд хүүхэд нас барсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
Одоогоос 1 жилийн өмнө “Орчлон” сургуулийн бассейнд хүүхэд нас барсан хэрэг гарч байсан. Уг хэргийн мөрдөн байцаалт жил дамнан үргэлжилж байгаа ч одоо  болтол шийдэгдээгүй байна. Хэрэг явдал  2015 оны 12-р сарын 22-нд Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах ”Орчлон-2” хүүхдийн цэцэрлэгийн усан санд гарсан бөгөөд  дөрвөн настай хүүхэд усан санд живж, улмаар эмнэлэгт хүргэгдээд амьсгал хураасан.  

Тэгвэл уг хэрэгт “Орчлон-2” сургуулийн усан сангийн дөрвөн ажилтныг буруутган  шалгаж эхэлсэн юм.  Тэднийг ажил үүрэгтээ хайнга хандсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэгт татсан. Ингээд  бүтэн жилийн турш шалгасан хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  арваннэгдүгээр сарын 29-ны өдөр болrж улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. 

Дашрамд дуулгахад Эрүүгийн хуулийн 119 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсан хэрэгт хуулийн дагуу дараах ял шийтгэлийг ноогдуулдаг байна. 

 119.1.Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах албан үүрэг бүхий этгээд уг үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас хохирогчийн бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан нь албан тушаалын гэмт хэргийн шинжгүй бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 
119.2.Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.

Харин олон нийт хүүхдийн амь нас эрсэдсэн уг хэрэгт “Орчлон” сургуулийн удирдлагууд мөн адил хариуцлага хүлээх ёстой ч дөрвөн ажилтандаа дохоод өнгөрөх нь хэмээн цахим ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлнэ.
 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine