Монгол Улс эрсдэл даах чадвартай болж, хөрөнгө оруулагчдыг илүү татах хэрэгтэй

“Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдэвт Монгол Улсын Засгийн газар- Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт болж байна.

Уг уулзалт нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл болон салбарын зорилтуудыг түншүүддээ танилцуулж, дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, хамтын ажиллагааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулж, хөгжлийн түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Уулзалтад Засгийн газрын гишүүд, ОУВС, Дэлхийн банк, НҮБ, АБХ, Европын холбоо, Европын сэргээн босолт, хөгжлийн банк, Олон Улсын санхүүгийн корпораци, Швейцарын хамтын ажиллагааны газрын суурин төлөөлөгчид оролцож байна.

Хурлын нэгдүгээр хэсэгт Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, макро эдийн засгийг тогтворжуулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай болон бүс нутаг, дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн, ОУВС-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер нар илтгэлээ танилцуулав.

“Монгол Улс эрсдэл даах чадвартай болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг илүү татдаг болох хэрэгтэй. Үүний тулд бодлогын хамгаалалт бий болгох, институцийн шинэчлэл хийх шаардлагтай байна” гэж ОУВС-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер тэмдэглэв.

Мөн Засгийн газар хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлээ танилцуулан, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн түншүүд хэрхэн дэмжин, хамтран ажиллах талаар санал солилцон зөвлөлдөж байна.

Харин хурлын гуравдугаар хэсэгт Засгийн газар болон Хөгжлийн түншүүд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх ажил эрхлэлт, хувийн хэвшлийг дэмжих боломж ба тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэх юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-12-02 06:15:49
    Улс хөгжүүлж чадахгүй байж юу бодож инжжд ханиадаар дүүрэн байгаа юм бол...........................
    202.9.40.172
    Мэдэгдсэн Хариулах