“Гоёл-2017” наадмын шилдгүүд тодорлоо

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадмын хаалтын ёслол өчигдөр болж,  шилдгүүдээ тодрууллаа.

Загварын  шилдгийг тодруулдаг уг  наадамд 50 гаруй дизайнер ур чадвараараа өрсөлдсөн байна. Тэд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо”, “Шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч” зэрэг номинацад өрсөлдлөө. 

Ингээд шилдгүүдийг танилцуулъя.

Шилдэг эмэгтэй загвар өмсөгч:
Загвсар өмсөгч Д. Долгион

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Загвар өмсөгч н.Азжаргал          

Фото модель: “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч О. Ариунзул, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н. Ану

Дэд байр: “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч н.Алтантуяа

Ирээдүйтэй загвар өмсөгч: Загвар өмсөгч Г.Бүрд

Шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Master Dodo” ХХК

Гоёлын  хувцасны шилдэг дизайнер: “Precious fashion house” дизайнер Цээгий, Адъяа

Үндэсний хувцасны шилдэг дизайнер: Үйлдвэрлэл урлагийн сургуулийн дизайнерийн багш н. Энхтуяа

Өдөр тутам, чөлөөт,  амралтын хувцасны шилдэг дизайнер: “Эвсэг” ХХК-ны дизайнерууд

Уламжлалд хувцасны шилдэг дизайнер: “Ур-Ундрах” ХХК-ны дизайнер Баасансүрэн

Шилдэг залуу дизайнер: “Урангоо Идэр” салоны дизайнер И. Урангоо

Шилдэг зурагчин: н.Цоггэрэл

Шилдэг makeup artist: "Наруми" салоны  Г. Нармандах

Шилдэг үсчин: "Vidal" салоны захирал, Монгол улсын мастер үсчин Д. Одонгоо

Наадмын ивээн тэтгэгч байгууллагын шагнал: Загвар өмсөгч н. Азжаргал, н. Золбоо, н. Хулангоо, н. Адъяа

Тусгай байр: “Жи Энд Эс” ХХК-ийн дизайнер С. Ганзориг “Сомо” брэнд, “Mon line” ХХК-ийн дизайнер н. Цэрэнханд, н. Өнөрбат


Мөн жил бүр энэ наадмаас шинэ топ моделийг шалгаруулдаг ч өнөө жил тодруулсангүй. Топ моделийн хэмжээнд хүрэх загвар өмсөгч байсангүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.







Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MGL 2016-12-02 03:31:00
    teh mgl er ni mergjeliin zuils neg ch bhgui
    122.201.27.245
    Мэдэгдсэн Хариулах
  • for sale  2016-12-02 03:17:41
    ene gunyanuuda bugd borluulagdsan bolno.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах