Засгийн газрын эцсийн зогсоол нь валютын сан
Наадмын дараахнаас эхлэн сураг нь гарсан ОУВС-ийн тусламж. Гэвч  өнөөдрийн хүртэл ОУВС-ийн аль нэг тусламжийг авах асуудал тодорхой болоогүй байна. Тухайн үед Ерөнхий сайд ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзсан. Үе үеийн эдийн засгийн  бодлого, төсөв санхүү, мөнгөний авдрын хэмжээг тодорхойлж байсан тэдний хувьд Ерөнхий сайдад ОУВС-аас тусламж авахыг зөвлөсөн. Нэгэнт Монгол Улс өөрийн нөөц боломжоороо энэ хямралаас гарч чадахгүй учраас Олон Улсын валютын сангаас тусламж авахаар өөр гарцгүй болсон учир “тусламж ав” гэсэн.

Энэ дагуу ОУВС-ынхан манай улсад хэд хэдэн удаа ирээд буцсан. Хамгийн сүүлд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөөр ОУВС-ийн төлөөлөгчид аравдугаар сарын 24-өөс арваннэгдүгээр сарын 4-ний хооронд Улаанбаатарт ажиллаад буцсан. Тус сангийнхан энэ хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар үнэлгээ, дүгнэлт хийжээ. Ингэхдээ энэ сарын эхээр дахин ирж  Монголд эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тусламж үзүүлэх эсэхээ шийднэ гэдгээ мэдэгдээд байгаа. Харин эх сурвалжийн мэдээллээр ОУВС-гийн техникийн багийнхан энэ сарын эхээр манай улсад ирж,  тодорхой хэлцлүүдийг хийх гэнэ.

Асуудал ийнхүү сунжирч байгаагийн гол шалтгаан нь манай Засгийн газар ОУВС-ийнханд шийдвэртэй хариу өгөхгүй байгаатай холбоотой гэнэ. Нэг үгээр Засгийн газраас тэдний тусламжийг авна гэдэг албан ёсны хариугаа өгөөгүй байгаа. “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэдэг үг шиг. Бусад улс орнуудаасаа авах зээл тусламжаа тодорхой болгосны дараа ОУВС-ийнхантай яриа хэлэлцээр хийх шийдвэрт Засгийн газар хүрсэн байх. Гэтэл хамгийн их найдвар түрүүлж байсан Хятад улс нүүрээ бурууллаа. Тодруулбал, Монгол Улс Хятад улсаас зээл авах асуудал яригдаж байв. Энэ зээлийн асуудлаарх яриа хэлэлцээг өнгөрсөн сарын сарын 28,29-нд хийх байсан Хятадын талаас энэ хэлэлцээг цуцалж байгаагаа мэдэгдсэн. Учир нь Монгол Улс Далай ламын дөрөв хоногийн хугацаатай айлчлуулсан. Хэдийгээр албаныхан энэ айлчлалыг “улс төрийн агуулгагүй” хэмээн тайлбарласан ч тэд хүлээж авахыг хүссэнгүй.

Харин одоо Хятадын талд далай ламын айлчлалын утга учрыг дахин тайлбарлаж, сөгдөн мөргөөд ч нэмэргүй болов. Иймээс Засгийн газар эдийн засгаа аврахын тулд хамгийн түрүүн ОУВС-аас авах 1.5 тэрбум хүртэлх  ам.долларыг зээлийн асуудлаа яаравчлуулах шаардлага тулгарч байна. Өөр сонголт бараг үгүй. ОУВС-д Засгийн газар эцсийн хариугаа өгөх цаг нь болсон. Нэг үгээр ОУВС-ын тусламжийг авах зайлшгүй шаардлагатай болчихлоо. Зээлжих зэрэглэл буурлаа. Үүнийг дагаад  гаднаас орж ирэх зээлийн хэмжээ улам л хумигдлаа. Иймээс эргэлт буцалтгүй ОУВС-тай хэлэлцээрээ хийгээд тусламж авах үйл явцаа түргэтгэх шаардлагатай урган гарч байна. Нэгэнт найдвар төрүүлж байсан урд хөрш нүүрээ буруулсан учраас Засгийн газарт ОУВС-аас тусламж авахаас өөр гарц үлдсэнгүй.

 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-12-02 08:09:54
    АН, МАН-ЫН ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧДЫН ГАРААР УЛС ОРОН МИНЬ СҮЙРЭЭД ДУУСЛАА ДАА. ХУЛГАЙЧУУДААС ЯЛ АСУУХ ӨДӨР ИРНЭ ГЭДЭГТ НАЙДАХ Л ҮЛДЛЭЭ. ТЭР ЦАГ ХЭЗЭЭ ВЭ? ...
    43.242.243.50
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-02 04:36:19
    АН-ын луйварчид 4 жил улс орныг сүйтгэсэн гай мөн ч их үр дагавар авчирах нээ,
    103.26.194.231
    Мэдэгдсэн Хариулах
  • жаа 2016-12-02 04:08:12
    Наад хэддээ мөнгө хялаалгах хэрэггүй шүү_Номтойбаяр, Су Батболд мэтийн тэрбумтнуудын гараар ороод алга болно хэхээ
    202.9.42.191
    Мэдэгдсэн Хариулах