“ДОХ”-той эхчүүдээс 14 хүүхэд төржээ
Өнөөдөр /12.01/ ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөр тохиож байна.  ЭМЯ, МЗХ, ХӨСҮТ-ийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн Д.Гантулга нарын хүмүүс энэ өвчний талаар мэдээлэл хийлээ.  Хамгийн сүүлийн судалгаагаар Монголд 218 хүн ДОХ-ын халдвартай болох нь тогтоогджээ. Харин тэдний ард  15-49 насныхны дунд 457 халдвартай иргэн байж болзошгүй гэсэн судалгааг гаргаад байгааг энэ үеэр дуулгалаа.
 
Энэ өдрийн тохиолдуулан НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Михел Сидибе “ДОХ-ын аюулыг 2030 он хүртэл устгахын төлөө яаравчлая”  хэмээн уриалга гаргасныг дуулгалаа. Мөн хурлын үеэр АУ-ны доктор Б.Цацралт-Од “ДОХ”-той эхчүүдээс 14 хүүхэд төрснийг хэллээ.

Дашрамд дуулгахад энэ жил “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд хувь хүн өөрөө л ухамсартай, хариуцлагатай байвал энэ өвчнөөс сэргийлж чадна хэмээн хэвлэлийн бага хуралд оролцогчид онцолсон юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-01 09:26:10
    ДОХ-тон 65 хүн гэсэн аль эрт алдагджээ.Ардчилалын замаар цааш явах юм бол Монголоос ДОХ-гүй хүзнийг олох гэдэг хэцүү болох нь дээ.
    202.9.40.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Baysaa!!! 2016-12-01 07:57:27
    DOH-toi ch gargachihay?gedeg yum baih daa,oilgomjgyi niigem syy!!Yag erenhiilegch sigee!!!
    148.60.180.128
    Мэдэгдсэн Хариулах