О.Баасанхүү: МҮОНТВ-ийг ялсан намын телевиз болгочих
УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавын нэрийг дэвшүүлжээ. МОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс А.Мөнхбатыг чөлөөлж, Х.Чилаажавыг томилохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн байна.

 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Н.Энхбаярын УИХ-ын дарга байх үе, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байх үед Улс төрийн намын тухай хууль, 2005 онд Олон нийтийн радио телевизийн хууль, батлагдсан. Хууль батлагдсаны дараа Х.Чилаажав тэр үед Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдож байсан. Дахиад дээшээ явж байгаа юм байна. Хүнтэй холбож ярих юм алга. Хууль батлагдвал МҮОНТВ улс төрөөс хол байх юм болов уу гэж бодсон чинь бүүр гаарсан. Улсаас асар их мөнгө авдаг. Энэ зөвлөлийн гишүүд цалин хангамж авдаг. Ил далд улс төрийн хаялга нь арилдаггүй юм бол хуулийг нь хүчингүй болгочихвол ямар вэ. Хуучин эрх баригчдын хэмжээнд мэдэлд байхаар оруулах хэрэгтэй. Муу нуухаар сайн илчил гэдэг шиг Засгийн газрын харъяанд нь агентлагаар ажилуулчих хэрэгтэй гэсэн бодол байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Цаг хугацааны хувьд давхацсан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гарч МҮОНРТВ дээр хууль хэр хэрэгжиж байгааг шалгалаа. Ц. Нямдорж гишүүний ярьж байгаа шиг зөрчил их илэрсэн. Хамгийн наад захын жишээ гэхэд энэ байгууллагын даргаар өөр албан тушаал хавсарч ажиллаж байсан хүнийг томилсон байна. Уг нь энэ хуулиараа явбал зүгээр. Харамсалтай нь Үндэсний зөвлөл нь хуулиа дагаж мөрдүүлэхгүй байна. Үндэсний зөвлөлийн гишүүдийг УИХ томилдог. Шаардлагатай бол хуульд зарим өөрчлөлт оруулж, Үндэсний зөвлөлтэй хариуцлага тооцдог болгож болно.

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэн мөнгөө төлнө тэр хөгжмөө сонсоно гэдэг үг байдаг. Арилжааны телевизүүд улс төрчдийн халаасанд байдаг. Олон нийтийн телевизийг арилжааны телевиз шиг сурталчилгаа хийхгүй гээд эрх баригчид мэдэлдээ авдаг. Гэтэл төсвөөр нь дарамтлаад өөрсдийнхөө хөгжмийг сонсдог. Өнөөдөр Дорнодод дөрвөн хүн нас барсан байхад хэн ч мэдээлэхгүй байна. Хилийн асуудал ноцтой хөндөгдөж байна. Үнэхээр ноцтой зүйл болсон бол Үндэсний зөвлөлдөх хорооноос ямар ч мэдэгдэл, мэдээлэл байхгүй. Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн нь “Та Ц.Оюундарьтай уулзсанаас хойш телевизээр гардаг болсон шүү” гээд яриад явж байдаг. Иймэрхүү л юм яриад байдаг гишүүд яриад явж байгаа гишүүд ордонд байгаа нь шившигтэй байна.

 Энэ телевизийг ялсан намын телевиз болгочих эсвэл ард түмний телевиз болгоё. Ажлын тайланг харахад гомдогсдын үгнүүдийг дутагдал гээд дүгнэлт тавьчихсан байна. Ийм байдалтай дүгнэлт орж ирснийг Төрийн байгуулалтын байнгын хороо юу гэж үзэж байна вэ?

 Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Ажил үүргийн хуваарийн дагуу МҮОНРТВ дээр хууль хэр хэрэгжиж байгааг Төрийн байгуулалтын байнгын хороо шалгадаг. Цаашдаа ч бусад газруудад  шалгалт явуулна. Үр дүн гарна. Энэ шалгалт хүний тухай шалгалт байгаагүй. Хуулийн хэрэгжилтийн тухай шалгалт байсан. Дүгнэлт дээр хэн нэгнийг гэмт хэрэг хийсэн гэж бичээгүй. Байнгын хороо хэн нэгний гэмт хэрэг хийснийг тогтоодоггүй.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Өнгөрсөн 26 жилийн хугацаанд төр засгийг мэдлээс хэвлэл мэдээллийн хэрэгслийг гаргасан. Энэ бол том ололт. МҮОНРТ-ээр зар сурталчилгаа явуулахыг хориглосон завсарыг 2005 оны хоёрдугаар сард хийхээр хэлэлцэж баталсан. Гэтэл энэ засварыг хуульд оруулаагүй. Яагаад завсараа хуульд оруулаагүй вэ гэдгийг өнөөдөр ярих ёстой. Өнөөдөр МҮОНРТ бараг 3 тэрбум төгрөгийн өрөнд орсон сураг сонсогдож байна лээ. Айл бүрээс  хураамж авдаг.  Яагаад Үндэсний зөвлөлийн гишүүд энэ талаар дуугараагүй вэ. Үүнийг зогсоох хэрэгтэй. Х.Чилаажавын тухайд би дэмжиж  байна. Х.Чилаажав бол уран бүтээлч хүн, улстөрждөггүй

Дараагаар нь Х.Чилаажавыг Олон нийтийн радио телевизийн Үндэсний телевизийн гишүүнээр томилохыг гишүүдийн 76,6 хувь нь дэмжив. Мөн МОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр А.Мөнхбатыг чөлөөлөхийг гишүүдийн олонхи дэмжлээ.
 
П.АНИР
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-12-01 08:36:31
    Хүн үзэхээр нэвтрүүлэг хийгээч ээ.Одоо бол 1 .БИ БИ гэдэг хүүхэд үзэх ч сонирхохгүй хачин нэвтрүүлэг олон цагаар 2. Залуу зохион бүтээгч гэдэг хүртээмжгүй нэв...
  • bichigdeegui huuli 2016-12-01 05:44:48
    ugiin l tiim shdee, ene bol bichigdeegui huuli
  • иргэн 2016-12-01 05:33:36
    ПАНИРАА тийн ялгалаа мэддэггүй малуу зөв бичиж байлдаа .. үндэсний зөвлөлийн гишүүнээр Мөнхбатыг чөлөөлж гэж бичдэг юм уу, гишүүнээс гэж хуцаач
  • ИРГЭН 2016-12-01 04:42:41
    үнэнбат үнэн хэлжээ... Гэхдээ аль ч нам, ЗГ-аас томилогдсон хүн МҮОНТ-ийг сайн удирдаж авч явах мэдлэг, туршлага, сэтгэл, чадвартай байх ёстой......
  • Үнэнбат 2016-12-01 04:21:27
    Угаасаа л тийм ш дээ. АН ялаад Оюундарь очсон. Одоо Оюундарийг хусаж МАН-ын хүн тавих комбинаци явагдаж байна. МАХН ялсан бол Баасанхүүгийн хүн тавигдах байлаа....