СЗХ-ны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томилов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны орон тооны бус гишүүдийг чөлөөлөх томилох асуудлыг хэлэлцлээ. Нэр дэвшигчийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн хийв. СЗХ-ны гишүүнээр Сангийн яамны Газрын дарга Н.Мандуулыг дэвшүүлжээ.

Н.Мандуул нь Улаанбаатар хотод төрсөн, санхүүч мэргэжилтэй. Болгар, АНУ-д бизнесийн удирдлагыг сургууль тус тус  төгссөн. Сангийн яамны Төсвийн хэлтсээс ажлын гараагаа эхэлж, өнөөг хүртэл Сангийн яамд ажиллаж байгаа юм байна. Мөн банк, санхүүгийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тооцоо судалгаа, гэрээ хэлэлцээрийг боловсруулан хийж байсан.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явуулав.  СЗХ-ны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томилохыг гишүүдийн 62.3 хувийн саналаар дэмжив. Мөн СЗХ-ны орон тооны бус гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Ж.Цэдэнрагчааг чөлөөллөө.

 Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.