Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгоно

Засгийн газрын хуралдааны шийдвэрээс...

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 1943-1974 оны хооронд баригдсан, 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ.

Энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гарч байна.

Сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас үзэхэд энэ замаар хоногт дунджаар 2600 тээврийн хэрэгсэл өнгөрч байгаа учир нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.

Шинэчлэлийн хүрээнд дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна.

Автозамын шинэчлэлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаа, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад даалгалаа.   

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • s 2016-12-01 07:10:31
    gui ee mun ashgui dee
  • Зочин 2016-12-01 02:45:56
    За ашгүй дээ. олон хүний амь нас эрүүл мэнд хохирсон доо хөөрхий
  • 1234-8 2016-12-01 01:30:57
    тэгмээр дээ. нэг ачааны ард орчвол хэдэн км дагаж гэлдэрнэ. Филатовагийн зам арай л нарийхан шүү. 9 эгнээ болгоо. нэг эгнээ нь тусгай эгнээ байг.
  • МАН одоо болио ажлаа хий яадаргаатай юм  2016-12-01 01:24:33
    МАН одоо болио ажлаа хий яадаргаатай юм бэ юу ч хийхгүй АН муу муу гээд байх юм АН муу болохоор л сольсон шүү дээ.Одоо МАНаа гоншголгүй ажлаа хий..
  • - 2016-11-30 16:17:02
    Гадаадын компнаид концессийн гэрээгээр өгч бариулахгүй л бол Ганбатад даалгаад орхивол үлгэр болно доо!!!!!
  • Oyun 2016-11-30 15:03:45
    Nogoo hurdnii z yasan be ter batihiin bol uuniig zaabal orgotgoj mungu ureh hereg bna uu zam uud hurtel barina gesen yasan be
  • Налайх 2016-11-30 15:01:05
    Налайхын зам ч хзцүү шүү. Баяраар, хагас бүтэн сайнд салхинд гараад хот орох 2-3 цаг явдаг болсон Энэ замыг шинэчлэх цаг болсон доо.
  • Зочин 2016-11-30 14:23:50
    Налайхын замаа хурдан 4 эгнээ болгож тусгаар лаач . Олон хүний амь нас, эрүүл мэнд сүйдэж бна
  • h 2016-11-30 14:09:27
    ene zamaar yvah geseer btal dor hayj 10 jil bhoo esvel zamhraad alga bolno biz de
  • Билгээ 2016-11-30 13:57:21
    Женко ах 1500 км төмөр зам барихаас гадна Орос Хятадыг холбосон хурдны зам барина гээд байсан ш дээ. Женко ахын замтай давхцах үргүй зардал юм биш үү.
  • Bayr  2016-11-30 13:05:01
    Nas mini hvreh bolow uu
  • zochin 2016-11-30 12:28:12
    замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө гэж хэн бэ мэдэх хүн байна уу