
Уул уурхайн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18.5 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 66 хувь, нийт экспортын 83.2 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын 17.5 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 81 хувийг бүрдүүлж байна.
2016 оны аравдугаар сарын байдлаар Дорноговь аймагт 553 буюу хамгийн их тусгай зөвшөөрөл олгогджээ. Үүний 157 ашиглалтынх бол 396 нь хайгуулынх байгаа юм. Харин үүний дараа төв аймагт 461 тусгай зөвшөөрөл олгогдсон аж.Тэгвэл эдийн засгийн гол хөшүүрэг гэгдээд буй хоёр том уурхай оршдог Өмнөговь аймагт 332 тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа нь гуравдугаарт орох үзүүлэлт болж байна.
Б.Сансар
olloo.mn