Монголын хөлбөмбөгийн хөгжлийг дэмжигч Хүрхрээ брэнд лигийн аварга багуудад мөнгөн шагналыг гардууллаа
Ивээн тэтгэгч болон хөгжөөн дэмжигчгүйгээр дэлхий дээр ямар ч спортын төрөл амжилт олж байсан түүх байхгүй. Сайн спонсор спортын хөгжил гэж товчхоноор тодорхойлж болно. Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс хөлбөмбөгийн спортын үнэлэмжийг дотоодоо өсгөх, мөн хөлбөмбөгийн тамирчид амжилтын үнэлэмжээрээ амьдарч болох тийм орчинг бүрдүүлэхийг зорьж яваа. Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш хүнсний манлай үйлдвэр  "Арвайн үндэс" компани нь "Хүрхрээ" үндэсний дээд лигийн ерөнхий спонсороор хоёр дахь жилдээ хамтран ажиллаж, лигийн аварга багуудад 100 сая төгрөгийн шагналаа олголоо. "Арвайн үндэс" компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд  “Хүрхрээ” брэндийнхээ 50₮ бүрийг зориулсанаар  хөлбөмбөгийн хөгжил, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд бодит дэмжлэг болж чадсаныг лигийн тоглолтын чанар, амжилт гээд олон үзүүлэлтээс харж болохоор болжээ. Монголын хөлбөмбөгийн клубүүд мянга мянган хөгжөөн дэмжигч, үнэнч фанатуудын нэрийн өмнөөс хөлбөмбөгийн хөгжлийг дэмжигч Хүрхрээ брэндэд баярлалаа.   

Дээд лигийн аварга багууд,

 “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тэргүүн баг Эрчим клуб
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2-р байр Хангарьд клуб
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн 3-р байр Хоромхон клуб

























Бусдад түгээх
  • gplus