“Могул таун” хотхоны дулаан хангамжийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ
ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах “Могул таун” хотхонд 240 айлын 1200 гаруй оршин суугч амьдарч байна. 2011 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл төвийн дулаанд холбогдоогүй, нам даралтын зуухаар дулаанаа хангаж иржээ. 2 жилийн өмнө төвийн шугам татагдсан ч компани хоорондын маргаанаас болоод өнөөг хүртэл хүйтэн, тохь тухгүй байранд амьдарч буйгаа оршин суугчид нь хэлж байв. Энэ талаараа Шадар сайдад гомдол гаргасны  дагуу ажлын хэсэг байгуулагдаж, өчигдөр анхны хурлаа хийсэн байна. Харин өнөөдөр ажлын хэсэг хотхоны дулаан хангамжийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тодорхой шийдвэр гаргалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Хэд хэдэн хувийн хэвшлийн байгууллага хоорондын мөнгө төгрөгийн асуудлаас болоод энэ хотхоны айл өрхүүд өнөөг хүртэл дулаанаа авч чадахгүйд хүрсэн байна. Зөвхөн нам даралтын зуухаар дулаанаа хангадаг. Нам даралтын зуух нь хүчин чадал муутайгаас айлуудын өрөөний температур 4-5 градус л байна. Энэ бол үндсэндээ хөлдөлтийн байдалд байна гэсэн үг. Эрчим хүчний яамнаас дулаан техникийн нөхцөл өгөгдсөн. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн байгууллагын барьсан энэ дулааны шугамаас дулааны төв холболт хийж болно гэсэн техникийн шийдэл өнгөрсөн наймдугаар сард гарсан байдаг. Гэтэл аж ахуйн нэгж хоорондын 500 орчим сая төгрөгийн асуудлаас болоод эдгээр айл өрх төвлөрсөн дулаанаар хангагдаж чадахгүй асуудал үүссэн байна” гэлээ.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр “Ажлын хэсэг хуралдаад “Могул таун” болон дулааны шугамыг нь барьсан компани хоорондын гэрээг нь байгуулууллаа. СӨХ-г оруулж гурвалсан гэрээ байгуулсан. Дулаан хангамжийн төрийн байгууллагын зүгээс нарийн тооцоо судалгаа хийж, дулаан хангамжаа өгнө. Гэхдээ доогуур явсан шугам нь хөлдчихсөн, халуун ус өгөхөөр холбоос гагнаас нь задрахаас эхлээд хүндрэл бий. Ирэх долоо хоногоос эрс хүйтрэх төлөв байгаа учраас бид ямар ч байсан энэ долоо хоногийн сүүл гэхэд хотхоны дулаан хангамжийг шийдвэрлэхээр тооцож байна” хэмээн мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хэрүүга 2016-11-30 10:47:21
    Хэнийх нь юм болдоо. Бусад нь өөрсдөө зардлаа гаргаад шугамаа татаад гүрийж байх. Энэ хэд улсаас зардлаа гаргуулаад холбуулах. Ашиг нь даргын халаасанд гэж